Секс энерги хуримтлуулах шидтэй

Сүүлийн үед энерги гэж их  ярих болжээ. Тиймдээ ч 21-р зууныг энергийн зуун хэмээн нэрлэж байна. Хүн бүр л өөр өөрийн энергийн бүрхэвчтэй байдаг. Зарим нь цахилгаан соронзон долгион хүрээлж байдаг ч гэдэг. Үүнийг амин цэнэг буюу био энерги гэж шинжлэх ухаанд нэрлэж ирсэн байна.  Залуу насанд хүний био энерги нягт, хүчтэй байдаг бол хөгшрөх тусам хүний дархлаа суларч түүнийгээ дагаад гаднаас бохир муу энерги авахдаа илүү болдог гэнэ. Хүн айсандаа, эсвэл сэтгэл таагүй байдлаас энергиэ алддагбайна. Санамсаргүй байдалд энерги алдахад хальтирч ойчих, гэнэт цочоох хүртэл орно. Тэгвэл санаатай байдлаар бас энергиэ алддаг байна. Энэ тохиолдолд тухайн хүнийг хүчээр эрхшээлдээ оруулах, мөн албан ёсоор зарим зүйлийг хийлгэх зэрэгт энерги алддаг байна. Энергиэ алдсанаар уур уцаартай, ядарсан, таагүй болдог. Энэ үед хүн өөрийгөө соронзон долгионы хүчээр мэдэрдэг. Энэ байдлаас гарах арга замыг олж чаддаггүй байна. Гэхдээ энергийг нөхөх маш олон боломж байдаг. Хүн хэрэгцээт энергийнхээ 20-25 хувийг хоол унд, нойрноос авдаг бол үлдсэн хувийг газар, сансар огторгуй, ус, гал, салхинаас авдаг байна.

Газраас энерги авах: Нүцгэн нуруугаараа газар хэвтэж, гүнзгий амьсгаа авах, мөн хөл нүцгэн 5-10 минут зогсдог байна.

Уснаас энерги авах: Голын усанд цээжээ далд ортол зогсч, гэдсээрээ гүн амьсгал авах, энэ үед усны урсгалыг мэдэрч 7-10 минут болдог байна.

Галаас энерги авах: Гал, эсвэл нар уруу удаан харж зогсох, энэ үедд гэдсээрээ амьсгаа авч нарны туяаг мэдрэх хэрэгтэй.

Салхинаас энерги авах: 2-3 м/с салхитай +7 градуст салхи уруу харж зогсох. Энэ үед амьсгал авч цээжиндээ салхины хүчийг мэдрэх хэрэгтэй. Энэ нь 10-15 минут үргэлжилдэг байна.

Сансар огторгуйгаас энерги авах: од уруу харж зогсоод түүнийг залгиж байгаа мэт бодох хэрэгтэй. Энэ үед гүн амьсгаа авч 10-15 минут болно. Эр, эм бэлгийн ажил хийх буюу дур тавих үед маш их энергийг хуримтлуулж авдаг байна. Тухайн үед энергийн бүх төвүүд нээгдэж, хүн өөрийн бодол санаагаа төвлөрүүлж чадвал тэр хэмжээгээр энерги авах боломжтой ажээ.

Б.Цэцэг

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …