УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өнөө өглөө ажилдаа явах замдаа осолд оржээ. Халтиргаа гулгаа ихтэй, суунаглагдсан утаанаас болж осол гэмтэл их гарч байгаа билээ. Энэ дайрлаганд гишүүн өртсөн байна. Твиттер хуудсандаа гайхуулаад байдаг монголд тэр бүр хүн унаад байдаггүй машин нь монголын халтиргаатай замд хүчин мөхөсдөжээ дээ. “…Машины урдуур дайрахгүй, дүрмээ барьж замын хөдөлгөөнд оролцбол аюулгүй бас осолгүй байна шүү дээ” хэмээн жолооч нарт анхаарууллаа.