“Киви” хамтлагийн ахлагч, дуучин Укагийн дүү Д.Уранзаяаг хүмүүс боксчин Н.Төгсцогтын гэргий гэдгээр нь андахгүй. Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт Д.Уранзаяа нар 2013 оны дөрөвдүгээр сард хөөрхөн хүүтэй болсон. Хэдийгээр одоо хосууд тусдаа амьдардаг ч тэднийг салсан гэх олны хэл ам өнөөг хүртэл тасраагүй. Уранзаяа фитнессээр хичээллэн эрс өөрчлөлтүүдийг олон гайхуулаад байсан юм. Тэгвэл тэрээр өдгөө телевизийн салбарт хөл тавин “Star” телевизэд ажиллаж байгаа ажээ.