Энэ сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын Тамгын газар, Монголын Шайбтай Хоккейн ахмадын холбоотой хамтран “Шайбтай Хоккей – 2016” ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.
Уг тэмцээнд Дархан-Уул аймгийн Дархан, Шарын гол сумд болон Улаанбаатар, Сэлэнгэ, Орхон аймгуудаас нийт 7 баг оролцсон юм. Тэмцээний 1-р байрыг Улаанбаатар хотын “Жалам хар” баг, 2-р байрыг Эрдэнэтийн “Хангарьд” баг, 3-р байрыг Улаанбаатар хотын “Алтан од” багууд тус тус эзэлжээ.
http://darkhan.gov.mn/