Ажлын хэсэг өнөөдөр /2016.01.26/ Дархан Баптист, Вайвем Дархан, Мария Аксилюм-Католик сүм, Есүс Христийн Хожмын үеийн гэгээнтнүүд, Хараагийн Дарь-Эх ламын Гэцогдаржаалин хийд зэрэг сүм хийдүүдийн зөвшөөрөл, татвар төлөлт, санхүүгийн тайлан болон Хөдөлмөр, Нийгмийн даатгал, Татварын тухай хуулиудын хэрэгжилтийг шалгалаа.
Уг шалгалтаар Дархан Баптист, Вайвем Дархан сүмүүд нь үл хөдлөх хөрөнгийнхөө үнэлгээг нуун дарагдуулсан, орлогын эх үүсвэр нь тодорхойгүй, гадаадаас ирсэн номлогчид нь бичиг баримтын зөрчилтэй зэрэг дутагдлууд гарсан юм. Үлдсэн хугацаанд бусад сүм хийдүүдийг шалгаж дуусаад ажлын хэсэг үнэлгээ дүгнэлт өгч, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал дүгнэлт гаргаж дүнг аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн хуралдаанаар танилцуулна.Шалгалт явуулах ажлын хэсэгт аймгийн Тагнуулын хэлтэс, Татварын хэлтэс, Цагдаагийн газар, НДХ, Санхүү хяналт аудитын алба,Газрын харилцаа хот байгуулалтын газар, Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний газар зэрэг байгууллагуудын холбогдох албаны хүмүүс ажиллаж байна.
Эх сурвалж: http://darkhan.gov.mn/