Дархан-Уул аймагт Удирдах ажилтны зөвлөгөөнийг сар бүрийн 29-нд хийхээр тогтжээ

12650201_508706432632828_428498663_nДархан Уул аймгийн  Удирдах ажилтны зөвлөгөөн энэ сарын 29-ний өдөр боллоо. Уг зөвлөгөөнөөр Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, “Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль”, “Хүүхэд харах үйлчилгээг зохицуулах журам”-ын талаар, Хариуцлагатай жижүүрийн хуваарь танилцуулах, СӨХ-ны төлбөр, инженерийн шугам сүлжээний ашиглалтын талаар, МУЗГ-ын 2015 оны 467 дугаар тогтоолын хүрээнд зохион байгуулагдах Монголын бүх ард түмний 14 дүгээр их наадмыг зохион байгуулах хороог байгуулах, анхан шатны зардал санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

Дээрх асуудлуудын хүрээнд аймгийн удирдах ажилтнууд тус бүрийн саналаа илэрхийллээ. Зөвлөгөөнөөр сумд, хэлтэс агентлагууд ажлын тайлан тавих биш тухайн цаг үед тулгамдаж буй асуудлыг хамтаар шийдвэрлэж байвал ач холбогдол өндөртэй гэдгийг энэ үеэр ДУАЗДТГ-ын дарга Ц.Сүхбаатар онцолсон юм. Цаашид уг зөвлөгөөнийг Хурлын танхимд сууж хийхээс илүүтэйгээр шийдвэрлэх асуудлыг тухайн газарт нь холбогдох удирдлагуудтай хамтран зохион байгуулж байхыг эрхэмлэх юм.

Энэ хаврын саруудад газар тариалан, сурагчдын төгсөлттэй холбогдуулан Удирдах ажилтны зөвлөгөөнийг тус аймгийн Орхон, Хонгор, Шарын гол сумд болон Боловсрол соёлын газарт хийхээр төлөвлөсөн байна.  Мөн уг зөвлөгөөнийг сар бүрийн 29-ны өдрүүдэд хийхээр тогтов.

М.Гүнжилхам

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Өвөрхангайд хүчтэй шороон шуурга шуурч байна

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 24-ний өдрийн 13:00 цагийн байдлаар Өвөрхангай аймагт хүчтэй шороон шуурч замын …