Энэ сарын 25-ны өдөр Хан-Уул дүүрэгт 50 настай, хөл муу хөгшинийг хоёр залуу дээрэмдсэн хэрэг гарчээ.
ТОдруулбал, хохирогч Ж.Бямбацэрэнг гэрлүүгээ харьж явах замд хоёр залуу араас нь ирж хоёул зэрэг сугадан хүний нүднээс хол аваачин цүнхийг нь булаагаад зугтсан байна. Ийнхүү дээрэмдүүлсэн хөгшин учир явдлаа хэлэн Хан –Уул дүүргийн цагдаа нар бүртгүүлсэн боловч огтхон ч тоохгүй байжээ.
Ард иргэд нь хохироод байхад хууль сахиулагчид маань харсан ч хараагүй, мэдсэн ч мэдээгүй мэт аашлах болж. Ихэнхдээ хулгай дээрэмийн гэмт хэрэгт биеэ хамгаалах чадваргүй хүүхэд хөгшид эмэгтэйчүүд маань өртсөөр байна. Тиймээс ганцаараа явахдаа анхаарал, болгоомжтой явахыг сэрэмжлүүлж байна.
О.Наранцацралт