Засгийн газрын ээлжит хуралдаан болно

fb9a7b3c8e6f8b35originalМонгол Улсын Засгийн газрын энэ оны 11 дүгээр хуралдаан ирэх өнөөдөр буюу 2016 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх аж.

 

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн
1 Унгар Улсын Ерөнхий сайдын айлчлалын дүнгийн тухай Л.ПҮРЭВСҮРЭН
2 Өрийн удирдлагын зөвлөлийн ажиллах журам батлах тухай Б.БОЛОР
3 Хөрөнгө гаргах тухай Б.БОЛОР
4 Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай Д.ДОРЛИГЖАВ
5 Хөрөнгө гаргах тухай Л.ГАНТӨМӨР
6 “Монгол орны хөрс, цаг уурын нөхцөлд тохирсон эрт болцтой, өвчин, ганд тэсвэртэй, арвин ургацтай үр тарианы сорт гаргах, нутагшсан сортын үр үйлдвэрлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай Р.БУРМАА
7 Бусад асуудал* Ч.САЙХАНБИЛЭГ
Танилцуулах асуудал
8 Аж үйлдвэрийн сайдын гадаад томилолтын тухай С.БАЯРЦОГТ
9 Хөдөлмөрийн сайдын гадаад томилолтын тухай С.БАЯРЦОГТ
10 Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын гадаад томилолтын тухай С.БАЯРЦОГТ
11 Хүний эрхийн зөвлөлийн чуулганд оролцох тухай Л.ПҮРЭВСҮРЭН
12 Дипломат харилцаа тогтоосны ойг тэмдэглэсэн дүнгийн тухай Л.ПҮРЭВСҮРЭН
13 Засгийн газрын 2010 оны 97 дугаар тогтоолоор баталсан “Халх гол төсөл”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын тухай Р.БУРМАА

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …