Х.Тэмүүжин сайдын новш нь Бригадын генерал Б.Билэгт

Авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэгт хамгийн их орооцолддог монголын хууль, шүүх, цагдаагийн байгууллагуудад эрс шинэчлэл хийхээр залуу хүний зоригоор эрч, далайцтай ажиллаж бага­гүй бэрхшээлийг сөрж яваа Хууль зүйн сайд Х.Тэмүүжин твиттер хууд­сандаа “Томилогдохдоо ши­нэч­лэлийг дэмжинэ гэж ам гарчихаад, эрх мэдэлд оч­соныхоо дараа зангаа хувир­гаж, сандал ширээ, цол хэр­гэмд толгойгоо мэдүүлж ши­нэчлэлийг эсэргүүцэж, ард­чиллыг өмчлөх гэж орол­дох тэр хар малыг тэвчих арга алга. Новш…” хэмээн асар их бухимдлаа шуудхан зар­ласан нь хүмүүсийн ан­хаар­­лыг ихээхэн татсан билээ.

Тэгвэл Хууль зүйн сай­дыг бухимдуулж, сандал ши­рээтэйгээ зууралдан цол хэргэмд толгойгоо мэдүүлж, ардчиллыг өмчлөхөөр му­гуйдлан зүтгэж байгаа тэр “мал” нь өөр хэн ч биш ЦЕГ-ын дарга, бригадын генерал “боевик” Б.Билэгт гэдгийг хүмүүс хэнээр ч заалгалгүй мэдрээд байгаа. Сэтгүүлч би ч тэгж хардаж байна.

ЦЕГ-ын даргаар томи­логд­­соныхоо дараахан улаан­­баа­тар­чуу­дын амар

 тай­ван амьдралыг хам­гаа­лахад хамгийн их тус нэмрээ үзүүлсээр ирсэн “Хөдөлгөөнт эр­гүүл”-ийг татан буулгаж  ЦЕГ-ын даргын ажлыг дуу­лиан­тай­хан эхлүүлсэн нөхөр бол бригадын генерал Б.Билэгт. ЦЕГ-ын дарга, хурандаа Б.Билэгт 2013 оны нэгдүгээр сарын 1-нд  хэв журам сахиулах  анги нэгтгэлүүдийн удирд­­лагууд­тай хийсэн нэгд­сэн уулзалтынхаа үеэр “Хөдөл­гөөнт эргүүлийн  цаг­даа  нар  харьяалагдах  дүү­рэг,  тойргоосоо   га­дагш явдаг­гүй, хэргийн  газар  очдог­гүй, хэсгийн бай­цаагч­тайгаа уялдаатай ажилладаггүй” гэсэн шалтгааныг үндэслэн хөдөл­гөөнт эргүүлийн албыг татан буулгах шийдвэрээ танилцуулж, тэнд ажиллаж байсан 1000 гаруй цагдааг харьяалагдах дүүргүүдийн цагдаагийн хэлтэс, албадад хуваарилах шийдвэр гар­гаж байв.

Ингэснээр тэр­тэй тэр­гүй байр савны хүрэл­цээ, хангамж муутай дүү­­­­­рэг, хороо, хэсгийн цаг­даа­­­гийн байгууллагууд та­тан буугдсан хөдөлгөөнт эр­гүү­­лийн 1000 гаруй цаг­дааг багтаан шингээх гэж өнөөд­рийг хүртэл үүрээ эв­дүүлсэн шоргоолж шиг л бу­жиг­нал­даж байгаа нь нууц биш.

Нөгөөтэйгүүр хөдөл­гөөнт эргүүлийн алба та­тан буугдсанаар Улаанбаатар­чуудын амар тайван амьд­ралын төлөө залуу насын гал дөлөөр жигүүрлэн, өргөсөн тангарагтаа эзэн  болж явсан олон залуу цагдаа аж­лын байрны нөхцөл, орон тоо зэргээс шалтгаалан цаг­­даагийн байгууллагаас өөрийн хүсэлтээр болон, албан газрын тодорхой­лол­тоор халагдсаар л байгаа. Энэ бүхэн нь ЦЕГ-ын дарга Б.Билэгтийн хөдөлгөөнт эргүүлийн албыг татан буул­гасан шийдвэрийн шууд үр нөлөөгөөр өрнөсөн процесс гэж дүгнэж болно.

Тэгвэл  Улаанбаатар хо­тын цагдаагийн шуурхай албыг “хөдөлгөөнгүй” бол­­­­го­сон ЦЕГ-ын дарга Б.Билэгт дахин нэгэн то­моохон шуугиан тарь­чихаад байна. 1990 онд тайван замаар ардчилсан хувьсгал хийж нийгмийн бай­гууламжаа өөрчлөн даян дэлхийд ардчиллын бэ­лгэ тэмдэг болсоор яваа Монгол Улсын нэр хүндийг сэвтүүлж “Монголын хууль хүчнийхэн ард ир­гэ­­­­дийнхээ эсрэг жинхэнэ яр­­галал үйлддэг, хамгийн хар­­гис дэглэмтэй орон” гэх тодорхойлолтод хүрч ч бол­зошгүй хамгийн харгис, жинхэнэ дарангуйлагчын үйлд­дэг ажлыг ЦЕГ-ын дарга, шинэхэн бригадын ге­нерал Б.Билэгт  хийсэн нь одоо нэгэнт тодорхой болсон. Энэ нь ЦЕГ-ын дарга асан, хошууч генерал Д.Сандаг-Очир 2012 онд БНХАУ-ын  “ИЕПҮ” гэх компанитай гэ­рээ байгуулан 150 орчим сая төгрөгөөр 400 ширхэг эрүүдэн шүүх зориулалттай “гяндан сандал” оруулж ирснийг ЦЕГ-ын дарга Б.Билэгтийн тушаалаар 21 аймгийн цагдаагийн хэлтэс, тэр ч бүү хэл зарим сумын хэсгийн төлөөлөгч нарт та­раасан жигшүүрт хэрэг юм.

Өнөөдөр  Тө­вөдийн ард түмний эсрэг аймшигт хэрц­­­­­гийлэл үйл­дэж байгаа БНХАУ, мөн    Гаунтана­могийн хо­рих лагерьт л хэ­рэг­лэдэг эрүү­дэн шүүж, там­лах зориу­лалттай энэхүү “гян­­дан сандал”-ыг ЦЕГ-ын дарга “сахал” Б.Билэгтийн ту­шаалаар Монгол Улс даяар тарааснаар НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг  кон­венцод нэгдсэн манай улс нь дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүргээсээ ухарч, байж болшгүй ичгэвтэр алдаа гаргалаа. Олон улсын эрүүдэн шүүхийн эс­рэг хороо, Эмнести интер­нэшнл зэрэг хүний эрхийн бай­гууллагууд  энэ төрлийн сандлыг хэрэглэх нь бай­ту­гай дэлхий нийтээр ул мөр­гүй устгаж хаях талаар идэвх­тэй тэмцэл өрнүүлсээр байгаа.

Гэтэл төв Азийн цээжин дээрх ардчиллын бэлэг тэм­дэг болсон Монгол Улсын ЦЕГ-ын дарга нь орон даяар тараах шийдвэр гаргаж түүнийг нь хүлээн авсан хууль, хүчний байгууллагууд нь хэзээ мөдгүй ашиглахаар зэхэж байсан нь үнэхээр аймшигтай.

Өнгөрсөн зургаадугаар сарын 25-нд Хүний эрхийн үндэсний комиссоос Хууль зүйн яаманд албан бичиг хүргүүлж ЦЕГ-ын дарга Б.Билэгтийн тушаалаар 2012 оны арваннэгдүгээр сард улс даяар тараагдсан эрүүдэн шүүх зориулалттай “гяндан сандал”-ыг яаралтай татан авахыг хүсэмжилснээр энэ­хүү дуулиан дэгдсэн түүхтэй.

Улсын мөрдөн байцаах газарт гурав, Эрүүгийн цагдаагийн газарт гурав, Завхан аймгийн цагдаагийн газарт 25, Төв аймгийн цаг­даагийн газарт 28, Хэрэг бүртгэх албанд нэг ширхэгийг тус тус хувиарлаад байсан эдгээр “гяндан сандал”-ууд хэргээ гаргаж эхэлсэн бол Монгол Улс  ард иргэдээ эрүүдэн шүүж, тарчлаан зовоох талаараа дэлхийд тэргүүлэгчдийн нэгэн болох байсан нь гарцаагүй.

2012 оны улсын төсөвт цагдаагийн  байгууллагын тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийг сайж­руулан шинэчлэхэд зориулж 740 сая төгрөг баталсан бай­даг. Тэгвэл нийгмийн амар тайвныг сахиулахын төлөө бороохой, гавнаас өөр зэвсэггүй улаан гараараа гэмт хэрэгтнүүдтэй тэмцэж явдаг эргүүлийн цагдаа на­рынхаа техник хэрэгсэлд анхаарахын оронд нэг бүр нь  370 мянган төгрөг буюу нийтдээ 150 саяын үнэтэй “гяндан сандал” оруулж ирсэн ЦЕГ-ын өм­нөх удирдлага, хошууч гене­рал Д.Сандаг-Очиртой ч хариуцлага тооцох нь бас л шударга ёсонд нийцнэ.

Энэхүү “гяндан сан­дал” дээр гар, хөлийг нь хөдөлгөөнгүй гавлаж, ну­руу­наас нь татчихаар ямар ч хүн нэгээс илүү цаг тэс­вэр­­лэдэггүй тул хүний эрхийг хамгийн ноцтойгоор зөрчдөг БНХАУ-аас өөр оронд энэ төрлийн сандлыг хэрэг­лэдэггүй ажээ. Харин ЦЕГ-ын дарга Б.Билэгтийн тушаалаар “гяндан сандал”-ыг ашиг­лах журмын төслөө боловс­руулаад Улсын Ерөн­хий прокурор руу са­нал авахаар явуулчихаад бай­хад нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжин энэ талаар мэдэж улс даяар тараагаад байсан 400 ширхэг эрүүдэн шүүх зориулалттай сандлыг хураан авчээ.

Хамгийн аймшигтай нь Монгол орны бүх л алс­лагдсан суманд суу­­гаа хэс­гийн төлөөлөгч нар сэжигт­нийг саатуулаад төв, орон нутгаас тусламж ирэх хүртэл  энэхүү “гяндан сандал”  дээр байлгана гэж  журманд бичээстэй байсан нь Монгол Улс даяар эрүүдэн шүүх, аймшигт машины араа шүд хэзээ мөдгүй хяхтнан эргэх гэж байсныг илтгэж байгаа юм.

Гэхдээ 1990 оны ард­чилсан хувьсгалыг өмч­лөхөөр зүтгээд байдаг ЦЕГ-ын дарга Б.Билэгтийн Монгол Улсын  цагдаагийн байгууллагыг эрүүдэн шүүх аймшигт машин болгохоор санаархсан энэхүү харгис тушаалыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин мэдсэн даруйдаа таслан зогсоож Монгол Улсыг нэгэн төрлийн аймшигт дарангуйлалаас аварлаа. Улсын Ерөнхий прокурор, Хүний эрхийн үндэсний комисс, ЦЕГ ха­рилцан зөвшилцсөний үнд­сэн дээр эдгээр “гяндан сан­дал”-ыг есдүгээр сарын нэгэн гэхэд устгасан байх үүргийг хүлээгээд байгаа нь шударга ёсны ялалт мөн. Буруутай этгээдүүдэд яаралтай хариуцлага тооцох ч ёстой.

Гэхдээ ЦЕГ-ын дарга Б.Билэгтийн гаргасан хүний эрхийг уландаа дэвсэлсэн шийдвэрийн золиос болж ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ш.Ганболдыг ажлаас нь чөлөөлснийг олон нийт нэг төрлийн хэлмэгдүүлэлт гэж үзэж байгаа.

Бүх ард түмнийхээ ит­гэлийг хүлээж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдоод бай­гаа ардчилсан хувьсгалын лидер Ц.Элбэгдорж тангараг өргөхдөө “Ард түмнийхээ төлөө төрсөн хүү шиг нь зүтгэх болно” гэсэн билээ.  Тэгвэл ард түмнийх нь эсрэг эрүүдэн шүүх, яргалалын машин ажил­луулахаар бэлт­­гэж байсан ЦЕГ-ын дар­га, өөрөөс нь бригадын гене­рал цолоор шагнуулсан  Б.Билэгттэй хариуцлага тооцох эрх нь Ерөнхийлөгчид бий.

Алдаж, онож яваа ч хүнлэг энэрэнгүй, ардчилсан нийгэм байгуулахаар 23 жил зүтгэж, тэмцэж яваа Монгол Улсын хувьд ЦЕГ-ын дарга, бригадын генерал Б.Билэгтийн тушаалаар орон даяар тараагдсан “гяндан сандал” тамлан зовоож, эрүү­дэн шүүх аймшигт ажлаа эхлүүлсэн бол юун 1937 оны хэлмэгдүүлэлт, ард иргэ­дийнхээ эсрэг жинхэнэ цуст яргалал үйлдэгч даран­гуйллын системтэй орон болон хувирах байлаа.

Монгол Улс хүний эр­хийг тууштай хамгаалах чиглэлээр хууль зүйн сал­барын зоригтой шинэчлэл хийж байгаа үед Хууль зүйн сайддаа ч мэдэгдэлгүй эрүүдэн шүүх зориулалттай  400 ширхэг “гяндан сандал”-ыг улс даяар тараах харгис шийдвэр гаргасан ЦЕГ-ын дарга Б.Билэгт нэн даруй огцрох ёстой юу.

эх сурвалж: images (1)

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …