Сайн байна уу? Би 24 настай. Нэг залууг 8 жил хайрлаж байна. Харин тэр намайг хайрладаггүй. Би ч тэр хүнд сэтгэлээ нээж байгаагүй. Надаас ганцхан зүйл л хүсдэг. Тэр нь секс. Бид 2 зүгээр л сексийн хамтрагчид болоод 2 жил шахуу болж байна. Өнгөрсөн жил би жирэмсэн болсон гэхдээ тэр хүн хүсээгүй. Харин би хүүхэд үнэхээр их хүссэн болохоор төрүүлэхээр болсон. Гэхдээ болдоггүй зүйл болдоггүй л юм байна лээ. 2 сартай байхдаа өсөлт нь гэнэт л зогсчихсон. Тэр үед миний амьдралын хамгийн хэцүү үе байсан. Ганцаараа шаналж, бусдын нүднээс нуугдаж нулимсаа арчиж, бусдад мэдэгдэхийг хүсээгүй.
Гэхдээ тэр үед би тэр хүнийг огтхон ч үзэн ядаагүй. Миний л арчаагүйгээс тийм зүйл болсон гэж боддог. Тэр хүнийг мартах гэж их хичээсээн. Даанч чадаагүй. 4 сарын дараа тэр надтай холбоо барьсан. Бид уулзсан. Тэр намайг жирэмсэн болсон гэж худлаа хэлсэн гэж бодсон. Би ч олон зүйл хэлмээргүй байсан болохоор тэгээд л орхисон.
Тэрнээс хойш тэр надтай яг л хуучин шигээ байхыг оролдох болсон. Би нүүр өгөхгүй 1 сар болсны дараа зөвшөөрчихсөн. Бид 2 яг л энгийн найзууд шиг л байдаг. Гэхдээ саяхнаас энэ амьдрал надад утгагүй санагдаад түүнээс холбоогоо таслахыг хичээсэн ч тэр хүсэхгүй байна. Би өөр сайн хүнтэй танилцаж, бие биенээ хайрлах тэр хайрыг мэдрэхийг хүсэж байна. Гэвч яаж гэдгээ мэдэхгүй байна. Ажил гэрийн хооронд л амьдардаг болохоор хүн амьтантай танилцах ч боломж гарахгүй юм. Тэр хүнээс хурдан салахыг хүсэж байна яаж салах вэ?
Эх сурвалж: cekc.mn