Ерөнхий сайд аа энэ засагт үнэн гэж байдаг бол та энэ асуултанд хариу өгнө үү

olloo_mn_1441593990_bc41b344ae0bfdbbbigХалуунд халж, хүйтэнд хөрч яваа ядарсан ард түмэн халуун устай, боловсон 00-той тохитой дулаан орчинд амьдрах нь манайд биелэгдэшгүй мөрөөдөл болсоор ирсэн. Гэтэл нэг л өглөө энэ мөрөөдөл нь биелэж Түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжиж эхлэв бололтой. Эхний ээлжинд 350 хүнд олдож буй 5 жил түрээслээд өмчлөх боломжтой гэх салбарын сайдын мэдээлэлд хөөрч байсан иргэд эргэлзээд эхлэв.

Төрийн санхүүжилтээр ашиглалтад оруулаад буй “Буянт-Ухаа II” хороололд 350, хөдөө орон нутагт 579 айлыг нь 39- 49 ам. метр хоёр, гурван өрөө байрыг зах зээлийн үнээс доогуур буюу 200- 280 мянган төгрөгөөр түрээслэх болсон бөгөөд энэхүү үүргийг яамнаас  ТОСК-д хэрэгжүүлэх үүргийг нь өгөөд буй.

Салбар яамны сайд З.Баянсэлэнгийн дуулгасан сайхан мэдээг сонсоод таягаа тулсан өвөө, эмээ, хүүхдээ тэвэрсэн эмэгтэйчүүд, шинээр гэр бүл болсон залуус ТОСК-ийн үүдээр хагас сар эргэлдэж байна.

Харамсалтай нь ТОСК-ын захирал тэдний үүдийг хэдэн хоног сахисан иргэдэд тэс хөндлөн хариулт өгч ирэд эргэлзээнд орж будилж явна.

Уг нь Барилга хот, байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ өнгөрсөн долоо хоногт түрээсийн орон сууц хөтөлбөрийн талаар мэдээлэл хийхдээ “Нийслэлийн иргэд “Буянт-Ухаа 2” хорооллын 30-50 мкв байрнаас сонголт хийн сарын 150-250 мянган төгрөгөөр түрээслэх боломжтой. Мөн урт хугацаандаа тухайн байрныхаа үндсэн үнийн 30 хувийг төлөөд өмчлөх эрхтэй болно гэсэн. Харин сайдын өгсөн ярианы “цуурай” сарниж амжаагүй байтал түүний яриаг үгүйсгэж ТОСК-ын захирал А.Гантулга мэдээлэл хийгээд байна. Тэрээр “Түрээсийн орон сууцыг өмчлөх боломжгүй. Зөвхөн түрээслүүлэх л журамтай” гэсэн мэдээлэлийг удаа дараа өгч байгаа. Ийнхүү барилгын салбарынханы “бантан” шиг мэдэгдлүүдээс болж ард, иргэд ажил амьдралаа хойш тавин байж ТОСК-ын үүдээр хэд хоног эргэсэн нь хохиролтой бас гомдолтой гэмээр мэдээлэл дуулгаад байна. ТОСК-оос түрээсийн орон сууцанд амьдрах хүмүүсийг судалгаагаар бүртгэж, сугалаагаар сонгон шалгаруулж байгаа гэх ажил хэр бодитой үнэн болох нь мөн л эргэлзээг бий болгоод байна. Ингэж ядарсан иргэдийнхээ сэтгэл зүйгээр  тоглож болдог юм уу. МАХН-ын гишүүн, сайд З.Баянсэлэнгэ  , АН-ын гишүүн, ТОСК-ын захиарл А.Гантулга  хоёрын хэн нь ажлаа мэдэж зөв  дуугараад байгааг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг та хариуж ард иргэдийнхээ үнэний дуу хоолой нь болж чадах уу? Тэгвэл тэдний эргэлзээ тайлагдаж хувь заяаныхан асуудал шийдэгдэх гээд байна шүү дээ. Хамгийн сонин нь яамныхаа боловсруулан гаргасан журмын дагуу хэрэгжүүлэгч агентлаг нь ажиллахгүйийн зөрчилтэй мэдээлэл ард түмэнд өгөөд байгаад тэд бухимдаж байна. Хоёр өөр намынх гээд хоёр тийш харж яриад байгаа уялдаа холбоогүй ажилладаг гэмээр энэ хоёр хүний хэнийхэн үгэнд итгэх болж байна. Еранхий сайдаа энэ засагтүнэн гэж байдаг бол та өөрөө энэ асуултад хариулт өгнө үү. Ингээд нэг салбарын хоёртийш харсан байр суурийг хүргэе.

ТОСК-ийн захирал А.Гантулгаa3667cea8a125d67original

Түрээсийн орон сууц хөтөлбөрийн нарийвчилсан журмыг тус байгууллага дээр боловсруулах ажил үргэлжилж байна. Энэ ажил өнөөдөр гэхэд дуусгавар болсноор ирэх даваа гарагаас түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ. Иргэдийн дунд нэг буруу ойлголт байгаа нь түрээсэлж байгаад хувьдаа авчихна гэж хараад байна. Тийм зүйл байхгүй. Энэ бол насан туршдаа түрээсийн л орон сууц байх болно. Хамгийн дээд тал нь 5 жилээр түрээсэлнэ. Тэрний дараа дахин сунгах эсэхийг тухайн үед нь шийдвэрлэнэ. Иргэдийн дунд түрүүлж бүртгүүлсэн нь байранд орно гэсэн ташаа ойлголт байсаар байна. Бид ердөө 350 байр түрээслэнэ. 27000 иргэн түрээсийн орон сууцанд амьдарч байгаа. Бүртгэлээ хийгээд сугалаагаар иргэдийг байранд оруулна.

БХБ-ын сайд З.Баянсэлэнгэimages (4)

Тухайн байраа урт хугацаанд түрээслэсэн, тухайн байрныхаа үндсэн үнийн 30 хувьд төлсөн хүмүүс амьдарч буй орон сууцаа өмчлөх эрхтэй болох боломжтой. Өөрөөр хэлбэл ТОСК-оос орон сууц барьцаалсан ипотекийн зээлэндээ оруулаад явах бүрэн боломжтой гэсэн үг. Үүнийг тусдаа журамаар зохицуулж, түрээсийн орон сууц хөтөлбөртөө нэмэлтээр оруулж өгөх хэрэгтэй гэж бид үзэж байгаа.

Х.Баяраа

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …