БНХАУ-ын бүс нутгуудаар үерийн гамшиг үүсгээд байсан хүчтэй бороо намдсан ч Өвөр Монголын өөртөө засах орны нутгаар сүүлийн хэдэн өдрийн туршид аадар бороо орсон байна. Олон хоног үргэлжилж буй борооны улмаас Өвөрмонголд үер усны гамшиг нүүрлэж, хөрсний нуралт үүсэх аюул нүүрлээд байгаа аж.
Албаны хүмүүсийн мэдээлснээр Генхе хотод 117 мм хур тунадас оржээ. Үүний улмаас хот бүхэлдээ усанд автаж хаа сайгүй үерийн гамшиг нүүрлэсэн ба Хотын захиргаа иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж 9,700 хүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн байна.
О.Наранцацралт ugluu.mn