Кофены хэт хэрэглээнээс татгалзах хэрэгтэй

imagesМонгол Улсын хүн амын 50-иас дээшгүй хувь нь кофег өдөр тутмын байнгын хэрэглээгээ болгожээ. Тэгвэл кофены зохистой хэрэглээ гэж юу вэ. Кофег их ууснаар хүний биед янз бүрийн нөлөө үзүүлдэг. Энэхүү нөлөөлөл нь тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалж өөр, өөр байдаг байна.

Жишээлбэл, та кофе хэтрүүлэн уугаад тайван бус түгшүүртэй болж, толгой  эргэх, нойргүйдэх, чичрэх, зүрх хурдан цохилох зэрэг шинж тэмдэг илэрч байвал та кофенд хэт мэдрэмтгий болохыг харуулж байгаа хэрэг юм. Ийм төрлийн хүмүүс кофены хэрэглээгээ багасгах эсвэл бүр мөсөн татгалзах хэрэгтэй. Энэ нь эрүүл мэндийн тал дээр учирч болох олон эрсдлээс таныг хамгаална. Эдгээрээс үзэхэд кофе нь сайн, муу ямар ч үр дагаварт хүргэж болох юм. Гагцхүү кофег хэр хэмжээгээр  хэрэглэхээс шалтгаалдаг байна. Тиймээс кофег тохируулан хэрэглэх нь таны эрүүл мэндэд тустай аж. Ugluu-logo

Санал болгох мэдээ

Хаврын улиралд хар, ногоон цай хэрэглэх тохиромжгүй

Хаврын улирал нь өвөл, зуны завсрын улирал бөгөөд энэ улиралд нар, сарны хүч тэнцдэг, ургамал …