Зөрчилтэй номуудыг дэлгүүрүүдээс татсан гэв

526634956e8c1379481301

Бага ангийн сурагчдын болон сургуулийн өмнөх насны хүүхдийн ном, сурах бичигт элдэв гаж үлгэр, даалгаварууд их байна гэсэн шүүмжлэл газар авч, иргэд цахим ертөнцөөр шуугисаар байгаа билээ. Тэдний үзэж буйгаар шашны урсгалыг хүүхдийн номонд шингээх, хүүхдийн насанд тохирохгүй элдэв үйлдлийг дэлгэрэнгүй дүрслэх зэргээр хүүхдийн хүмүүжил, боловсролд харшлах номууд олон байгааг хэлж байна. Харин энэ талаар ШӨХТГ-аас хүүхдийн номонд хяналт хийж, зөрчлийг тогтоон номын дэлгүүрүүдээс татан авалт хийгдсэнгэсэн мэдээллийг өгч байгаа юм. Тус байгууллагаас хийсэн хяналт шалгалтын мэдээллийг дэлгэрэнгүй хүргэе.

Хүүхдийн номны утга агуулгад хяналт шалгалт хийлээ

Сургуулийн өмнөх насны болон бага ангийн хүүхдэд зориулсан ном, зурагт хуудасны агуулга хүүхдийн бие бялдар, нас сэтгэхүйн хувьд тохиромжгүй байна гэсэн гомдол тус газарт удаа дараа ирсэн учир ШӨХТГ-аас Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Энэ хүрээнд Улаанбаатар хотод байрлах номын худалдааны дэлгүүрүүд болох “Мажестик”, “Интерном”, “Мирном”, “Аз орчлон” дэлгүүрүүдийн нийт 253 ширхэг монголын хүүхдийн зохиолчдын номыг нягтлан үзэж, бага насны хүүхдийн хүмүүжил, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөх магадлалтай, зөрчилтэй байж болзошгүй 32 ширхэг номыг түр хураан дүн шинжилгээ хийлээ. Мөн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Сургуулийн өмнөх насны хүүхдэд зориулан гаргаж буй номуудад хэвлэгдэн гарахаас өмнө хяналт хийж, зөвшөөрөл олгодог эсэх талаар тодруулга авч, Сургуулийн өмнөх насны хүүхдийн номуудын доторх утга агуулга, зураг дүрсэнд хяналт тавьсны үндсэн дээр захиалагчийн захиалгыг гүйцэтгэдэг эсэх талаар “Содпресс” ХХК, “Ном Хур” ХХК, “Мөнхийн үсэг” ХХК хэвлэлийн үйлдвэрүүдээс мэдээлэл авч тус тус ажиллалаа.

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил

Сургуулийн өмнөх насны болон бага ангийн хүүхдэд зориулсан ном, зурагт хуудас нь Зар сурталчилгааны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалтын ажлыг нийслэлийн дөрвөн номын дэлгүүрүүдэд хийж гүйцэтгэхэд дараах зөрчлүүд илэрлээ. Үүнд:

1. “Интер” номын дэлгүүр

Г.Уянгазул эмхэтгэсэн “Хүүхдийн хөгжилтэй яриа-цуврал 1” номын зөрчлүүд:

  • Ойн амьтад архи ууцгааж байгаа тухай
  • Хадам эхэд хортой мөөг өгч байгаа, шүдийг нь цөм цохисон тухай
  • Нөхөртөө хортой хоол өгч байгаа тухай
  • Багш, сурагчид нийлээд тамхи татсан тухай
  • Хулгайг өөгшүүлж байгаа тухай
  • ДОХ-ын талаар гэх мэт.

Интернэтэд тавигдсан хүүхдийн номтой холбоотой шүүмжлэл:

” Г.Уянгазул эмхэтгэсэн Хүүхдийн хөгжилтэй яриа” номонд хүүхдэд муу үлгэр дуурайлал үзүүлэхээр онигоонууд ихээр агуулагдсан байв. Тухайлбал: “Ойн амьтад архи уухаар болж хамгийн царай муутайгаа архинд явуулахаар болов…”, “Гудамжинд залуухан бүсгүй нэгэн эр дээр очоод: – Уучлаарай, та миний хүүхдүүдийн нэгнийх нь эцэг бололтой, -Уучлаарай…, Санаа бүү зов би багш хүн л дээ” гэх мэтээр үргэлжилнэ. Хүүхдийн хөгжилтэй яриа лав ийм байхгүй байх.

2. “Аз-Орчлон” номын дэлгүүр

Г.Сарнай зохиогчийн “Ид шидийн илд” номын зөрчил:

  • 11-р ангийн сурагч багштайгаа хайр сэтгэлийн холбоотой болж, үнсэлцэж төгсдөг тухай бичигдсэн байв.

3. “Мир Ном” номын дэлгүүр

“Дээрэмчин хүргэн” номын утга агуулга нь ёс суртахуунд үл нийцсэн, зохиогчийн зөвшөөрөл авсан гэх боловч зохиогчийн нэрийг дурдаагүй байв.

Хүүхдэд зориулсан цуврал “Онигоо”-ны номын утга санаа нь хүүхдийн хүмүүжил, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөхөөр байв. Тухайлбал:

  • Архи, пиво болон архидалтын талаар онигоо нилээд их хувийг эзэлж байна.
  • Анааш: Урт хүзүү ч мөн сайхан шүү. Архи уухад хоолойгоор явж байгаа нь халуун оргиод л мөн сайхан шүү гэж гэнэ.

4. “Мажестик” номын дэлгүүр

“Монгол ардын 100 үлгэр” цуврал номын зарим хуудаснууд давхардсан байв.

Иймд хүүхдийн ном, хэвлэлүүдэд зохиогчийн талаарх мэдээллийг оруулаагүй болон номын хуудас давхардсан байдал нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүлийн 5.1 дэх хэсэгт “Хэрэглэгч эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, техникийн нөхцөл… шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил үйлчилгээгээр хангуулах эрхтэй” гэж заасныг зөрчсөн байна.

Хүүхдийн номын доторх утга, агуулга нь хүүхдийн ёс суртахуун, хүмүүжилд үл нийцэхээр байгаа ньЗар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.6-д “хүнлэг ёс, ёс суртахуун, Монгол хүний эрхэмлэн дээдэлдэг зан заншлын ёс горимыг зөрчсөн бол зүй бус зар сурталчилгаанд тооцно”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-д “Хүүхдийн хөгжилд хохирол учруулах үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх, хүмүүжил, ёс суртахуунд нь сөрөг нөлөө үзүүлэх мэдээлэл тараах, хүчирхийлэл, садар самууныг сурталчлах зэрэг үйл ажиллагаа явуулахгүй байх” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Дээрх дөрвөн номын дэлгүүрийн номуудын нийтлэг зөрчил нь номын зохиогчийн талаарх мэдээлэл, аль насны хүүхдэд зориулагдсан, хэзээ хэвлэгдсэн зэрэг мэдээллийг оруулаагүй байв.

Түүнчлэн сургуулийн өмнөх насны бага балчир хүүхдүүдэд зориулан шинээр гаргаж буй номонд Засгийн газраас тавих хяналт байдаггүй бөгөөд хэвлэлийн зарим томоохон үйлдвэрүүд захиалагчийн шинээр хэвлэлтэд оруулах номыг өөрсдийн ажилтнуудаар 2-3 удаа шүүлтүүрээр оруулж, эцэст нь хэвлэдэг гэх боловч хүүхдийн хөгжил, хүмүүжилд сөрөг нөлөөтэй, стандарт шаардлагад нийцэхгүй номууд худалдаанд гарсаар байна.

Цаашид авах арга хэмжээний санал

1. Сургуулийн өмнөх насны бага ангийн хүүхдэд зориулан гаргаж буй номуудад тавигдах хяналтыг сайжруулах зорилгоор зохиогч номоо хэвлүүлэх тохиолдолд хол
богдох газраар номоо хянуулж, зөвшөөрөл олгох талаар журам боловсруулж мөрдөх саналыг Боловсрол, шинжлэх ухааны яаманд хүргүүлэх.

2. Хэвлэлийн үйлдвэрүүд болон номын дэлгүүрүүдэд хүүхдэд зориулсан номыг хэвлэх буюу худалдахын өмнө тавигдах шаардлагыг тусгасан зөвлөмжийг боловсруулж хүргүүлэх.

3. Хяналт шалгалтын ажлын явцад илэрсэн зөрчилтэй номуудын зохиогчид, хэвлэлийн компанийн удирдлагуудад албан шаардлага хүргүүлэх.Ugluu-logo

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …