Польш улсын Засгийн газрын тэтгэлгээр оюутан сургана

polish3Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу 2016-2017 оны хичээлийн жилд Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газрын тэтгэлгээр оюутан суралцуулна.

Нийт 20 иргэнийг бакалавр, магистрын сургалтад анагаах ухаанаас бусад тэргүүлэх мэргэжлээр, 3 иргэнийг докторын сургалтад анагаах ухаан болон соёл, урлагаас бусад заасан тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр суралцуулах юм.

Бакалаврт элсэхийг хүсэгчид Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид тэтгэлэгт хамрах хүсэлтэй мэргэжлийн чиглэлээр 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэн байна.

Магистр, докторт суралцахыг хүсэгчид нь бакалавр, магистрын зэрэгтэй, 3,0-аас доошгүй голч дүнтэй, мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан, эрдэм шинжилгээний ажлын туршлагатай 40 хүртэлх насны Монгол Улсын иргэн байна.

Бүртгүүлэхдээ энэ сарын 16-28-ныг хүртэл www.esis.edu.mn/grant холбоосоор хандаж бүртгүүлнэ.

 Засгийн газрын тэтгэлэгт сургалтын төлбөр ба амьжиргааны тэтгэлэг багтана. Замын зардал, эрүүл мэндийн даатгалыг суралцагч өөрөө хариуцах юм.

Ж.Болор

Санал болгох мэдээ

УИХ-ын дарга Н.Учрал БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын намын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны 3 …