Тархиа хөгширөхөөс хэрхэн хамгаалж болох вэ, үүн шиг амархан зүйл байхгүй аж

9c2a195e6d5b9131bigЯвган шатаар өгсөх нь бие махбодийг хэвийн байлгах төдийгүй, бас тархины үйл ажиллагааг сайжируулдагийг шинэ судалгаа харуулжээ.Энэ нь үлдсэн амьдралынхаа туршид ой санамжаа хэвээр хадгалах хамгийн үр нөлөөтэй аргын нэг гэж эрдэмтэд үзэж байна.

Тэд өөрсдийн дүгнэлтийг туршилтаар нотложээ.Энэ туршилтад 19-өөс 79 хүртлэх насны гурван зуу гаруй хүнд оролцсон байна. Шатаар өгсөх шиг тийм энгийн зүйл тунашиг тустайг туршилтын дүн харуулжээ. Хүн шатаар хичнээн л олон гишгүүр алханав, түүний тархи улам “залуудаг”байна.

Янз бүрийн шинэ технологи хүний амьдралыг хөнгөвчилж байдаг хэдий ч, уламжлалт аргыг орхихгүй байхыг эрдэмтэд яалт ч үгүй зөвлөж байна. Жишээ нь,цахилгаан шатаар биш, харин явган шатаар байнга өгсөж байхыг тэд зөвлөж байна.

С.Инда

Санал болгох мэдээ

Хаврын улиралд хар, ногоон цай хэрэглэх тохиромжгүй

Хаврын улирал нь өвөл, зуны завсрын улирал бөгөөд энэ улиралд нар, сарны хүч тэнцдэг, ургамал …