Хүн амины хэргийг шүүхэд шилжүүлжээ

171-300x189Түдгэлзүүлсэн хэргийг шийдвэрлэх аяны хүрээнд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2008 оны 06 дугаар сарын 29-ний өдөр О гэгч нь иргэн У-г хүчиндэх явцдаа боомилж санаатай алсан гэмт хэрэгт тус аймгийн Цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, яллагдагч О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай прокурорын хяналтанд ирүүлсэн байна.

Тус аймгийн прокурор газраас О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгосныг өөрчилж, мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.6, 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …