Д.Ариунцэцэг Сингапурт хоёр дахь хүүхдээ өлгийдөн авлаа

18c2d3_ariunceceg1_x678
Бурхан хэрвээ Монголоос хамгийн их буян хийсэн хүнийг олоод ир гэвэл “алтны магнат” Ц.Мянганбаяр гарцаагүй сонгогдох болно. Нээрээ ямар буянтай хүн бэ. Түүнтэй нэр холбогдож, охидыг төрүүлсэн охид хүүхнүүд болгон хэдийгээр салж сарнисан ч гэлээ аль нэг уурхайн эзэн, айхтар бийлэгжүү эрчүүдийг түшиж, хань ижил нь болоод сайхан амьдраад явчих юм. Д.Пүрэвсүрэнг хар, “Занаду майнз”-ын эзэн Ганбаяртай сууж, 2 тэрбумын хауст тухалж, зайтай, жаатай амьдарч яваа. Дараагийн бүсгүй Д.Ариунцэцэг “Алтайн Хүдэр”-ийн Базараатай амраг сэтгэлийн харилцаатай болоод жил тойрч буй.

Бүр баян Базараа тодотголт болсон энэ эр ч шийртэй аавын шилдэг хөвгүүдийн нэг төдийгүй төдийгөөс өдий хүртэл амьдрал юу нь нэг л тогтохгүй явж ирсэн. Энэ удаад хосууд хамтын амьдрал, хайр сэтгэлдээ санаа шулуудсан бололтой. Баталгаа нь гэвэл ард түмний мисс Д.Ариунцэцэг маань хөл хүнд болж саяханаас эх орондоо иржээ. Тэрээр манай дуранд хөл хүнд байхдаа ийн өртсөн бөгөөд хоёр дахь хүүхдээ Сингапурт өлгийдөж авсан сураг дуулдана. Ямартай ч хоёр дахь магнатын хүүхдийг төрүүлж отгон эхнэрээр сонгогдоод байгаа Д.Ариунцэцэг удаан хугацаанд үзэгдэж харагдаагүй жирэмсэн төрхөө олны нүд, чихнээс тун ч их нууцалж ирсэн.

Эх сурвалж:Zaluu.com

Санал болгох мэдээ

Наоми Кэмпбелл “CFDA Icon” шагнал хүртэнэ

Хар ирвэс хочит Английн загвар өмсөгч, супермодель, 48 настай Наоми Кэмпбелл загварын түүхэнд хувьсал хийсэн …