Монголын эдийн засгийн форум хоёр өдрийн турш Төрийн ордонд болж өндөрлөлөө. Форумыг хааж УИХ-ын дарга З.Энхболд үг хэлсэн юм. Гэтэл түүнийг үг хэлж байхад нэгэн иргэн босч ирэн УИХ-ын даргад халдахыг завдлаа. Тэрбээр “Монголын эдийн засгийг та нар дампууруулсан огцор” гэхчлэн дайрсан байна. Жиргээчид УИХ-ын дарга З.Энхболд руу гутал шидсэн хэмээн жиргэж байна. Зарим эх сурвалжийн мэдээгээр оймс шидсэн гэх хошигнол ч гараад амьжлаа. Уг иргэнийг УИХ-ын дарга З.Энхболдын хамгаалагч нар чирч гаран, тагнуулын байгууллагад өгчээ. Харин уг үйлдэлд УИХ-ын дарга З.Энхболд “Ийм өвчтэй хүмүүсийг оруулдаг юм уу. Сонгууль дөхөж байгаагийн шинж. Манайд өвчтэй хүмүүс их” гэлээ. Уг иргэн нь Дархан-Уул аймгийн АН-ын дарга: Л. Наранбаатар ажээ. Энэхүү үйл явдал нь АН доторх хагарал хурцдаж байгааг харуулж байна.
эх сурвалж: Жиргээ.мн