Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Ньюпрогресс” группийн бөх, улсын харцага Б.Пүрэвсайхан Увс аймгийн Тэс сумын харьяат, Монгол Улсын заан Д.Бумбаярын хүргэн болох гэнэ.
Б.Пүрэвсайхан түүний гэрт өнгөрсөн жилээс хойш орж, гарч байсан учир ийнхүү тайлагдаж, ууган охинтой нь гал голомтоо бадраахаар болжээ. Тухайн үед бөх сонирхогчид Б.Пүрэвсайханыг нутаг ойр ахындаа зочилж, бөхийн тухайн халуун яриа өрнүүлж байна хэмээн ойлгож байв. Харин одоо тэднийг бөхийн удмаа улам батжуулж байгаад нь баяртай байна. Тиймээс тэдний гэр бүлд ирээдүйн хүчтэн төрөх нь гарцаагүй биз ээ.
Эх сурвалж: MNB.mn