46 хүн хар тамхины хэрэгт холбогджээ

54192bfcc0156793greatСүүлийн жилүүдэд манай улсын иргэд хар тамхины хэрэгт холбогдож, энэ төрлийн гэмт хэрэг үйлдэх нь ихэссэн. Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгт өнгөрсөн жил 169 хүн холбогдсон бөгөөд тэд 79 хэргийн 201 үйлдэл холбогдолд шалгуулжээ.

Харин энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 25 хэргийн 81 үйлдэлд 46 хүн холбогдон шалгуулсан байна. 2016 он гарснаас хойш цагдаарийнхны илрүүлсэн хэргийн зургаа нь хилээр мансууруулах бодис нэвтрүүлсэн үйлдэлтэй. 2015 онд 9.8 кг каннабис, 24.51 гр гашиш, 344.164 гр “мөс” хураасан бол 2016 оны эхний гурван сарын байдлаар 581.75 гр каннабис, 56.3 гр гашиш, 294.94 гр “мөс” илрүүлэн эд мөрийн баримт болгон авсан байна.
Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Луврын музейн хулгай орсон тагтан дээр хамгаалалтын тор суурилуулжээ

Луврын музейгээс үнэт эдлэлүүдийг хулгайлахдаа хулгайч нарын ашигласан тагтан дээр мягмар гарагт хамгаалалтын тор суурилуулжээ. …