100 наслахад танд хэрэгтэй эрүүл мэндийн дадал

1e58bc8ad2c99e4ebigЭрт тэтгэвэрт гарсны хэрэггүй:
Тэтгэвэрт гарсны дараа хүмүүс гэнэт ажил хийхээ байхаар хэт таргалалт, зүрх судасны өвчин тусах магадлал пуужин шиг л хурдасдаг гэдгийг судалгаа нотолгоо баталжээ. Хэрвээ тэтгэвэрт гарах юм бол зуслангийн хашаандаа жимс ногоогоо тарин арчилдаг ч юм уу эсвэл ач зээгээ цэцэрлэгт нь хүргэж өгөхөөс эхлээд сайн дураараа төрийн бус байгууллагад ажилсан ч болно. Монголчууд бид хийх юмаа хийсээн гээд хойш суух дуртай улс шүү.
Өдөр бүр шүдээ цэвэрлэ:
Ингэснээр таны артерийн судас эрүүл байна. Нью-Юйркийн Их сургуулийн судалгаагаар өдөр бүр шүдээ цэвэрлэвэл амны хөндийн бактерийн гаралтай өвчлөлийг багасгадаг. Ийм бактери нь цусанд орсноор зүрх судасны өвчин үүсэх гол хүчин зүйл болсон артерийн гаралтай өвчлөлийг үүсгэдэг байна. Тиймээс өдөрт 2 удаа ядаж шүдээ угааж дадаарай.
Хөдөл:
Хөдөлгөөн бол залуу насны оргилох булаг. Энэ нь яг л машиндаа тос масло хийж хөдөлгөдөгтэй адил. Заавал спорт танхимд дасгал хийр шаардлагагүй. Гэрийнхээ ойр хавиар салхилангаа ч юм уу өдөрт 30 минут алхахад л сэтгэл санаа, тархи оюун, биеийн тэнцвэр, булчингуудын жин, яс үе мөчинд тань хамгийн их ашиг тусаа өгнө.
Өглөөний хоолондоо эрдэнэ шиш, овьёосоор баялаг хүнс ид:
Өглөөний цайндаа арвай, буудай ихтэй хоол цай хэрэглэх нь өдрийн турш чихрийн түвшингээ хэвийн хэмжээнд байлгахад тустай. Чингэснээр чихрийн шижин өвчин тусах магадлал ч буурна.
Дор хаяж зургаан цаг унтаж бай:
Өдрөө уртасгахын тулд нойроо хэмнэж байхаар амьдрах хугацааг тань уртасгах он жилүүдээ нэм. Нойр бол бидний бие организмыг хэвийн байлгаж, эд эсүүдийг эдгээж сэргээдэг хамгийн чухал үйл ажиллагааны нэг юм.
Хүнсний нэмэлт бэлдмэл биш харин хоол тэжээл хэрэглэ:
Витамин С, Е эсвэл бетакаротин гэх мэт бодисуудыг цусандаа агуулж байдаг хүмүүс харьцангуй удаан насалж, зөнөх нь ч удаан байдаг байна. Жирийн нэг улаан лоолинд агуулагдаж байдаг эдгээр бодисууд бидний мэдэх витамин С зэрэг ганц амин дэмээс илүү эрүүл мэндийг тэтгэдэг гэнэ шүү.
Бага хямар:
Зүгээр л тоохгүй өнгөрүүл. Хэрвээ яаж ингэх вэ дээ, гэж бодож байгаа бол бухимдахдаа тэр байдлаасаа гарах ямар нэг өөр арга хэрэглэ. Гүнзгий амьсгаа авсан ч болно шүү дээ.
Долоо дахь өдрийг өөртөө зориул:
Бурхнаас зээлж авсан бие хаагаа баярлуул. Энэ нь тамхи татахгүй, архинд донтохгүй эсвэл чихрээр биеэ цатгахгүй байх явдал юм. Өөрийгөө арчилж, тайван газар дуртай зүйлээ хий.
Дадал зуршилтай бол:
Өдөр бүр унтах цагтаа унтаж, босох цагтаа босох нь нас ахихад биеийг тэнцвэртэй байлгах дадал юм. Өглөө бүр 20 минут ч ботугай гүйх нь ирээдүйд танд л хэрэгтэй. Өөртөө зориулсан ямар нэгэн дадал олоорой.
Холбоотой бай:
Найз нөхөд, хайртай дотны хүмүүстэйгээ байнга холбоотой бай. Энэ нь мэдээж таны сэтгэл санаанд маш том дэмжлэг болно.
эх сурвалж: emegteichuud.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …