Дүүгийнхээ гадаад паспортоор 11 удаа хил нэвтэрчээ

Хилийн боомтын тухай хуулийг мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан хилийн хяналтыг ХХЕГ-аас Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний газарт шилжүүлсэн. Тэгвэл ИХШХЕГ-ын хяналт шалгалтаас удаа дараа мултарч, хууль бусаар хил нэвтэрдэг байсан Монгол Улсын иргэн Ө-г ОХУ-д саатуулжээ. Тэрбээр өөрийн төрсөн дүү болох Ц-гийн гадаад паспортыг ашиглан 2015-2016 онд Алтанбулаг, Сүхбаатар боомтоор нийт 11 удаа хил нэвтэрсэн байна.

fbec2cdeb2c3cbfboriginal

Монгол Улсын иргэн Ө нь 2015 оны гуравдугаар сард ОХУ-д зорчих үедээ оршин суух хугацаагаа гурван хоногоор хэтрүүлсэн тул ОХУ-д нэвтрэх эрхээ 3 жилээр хасуулсан аж. Гэвч тэрбээр өөрийн төрсөн дүү болох Ц-гийн  гадаад паспортыг 2015 оны наймдугаар сараас эхлэн ашиглаж, хил нэвтэрдэг болсон байна.

Бид үүнтэй холбогдуулан ИХШХЕГ-ын хэвлэлийн төлөөлөгчтэй холбогдсон боловч тодорхой хариултыг эргэн мэдээлье гэх хариултыг өгсөн юм.

Эх сурвалж: mnb.mn

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …