Цуврал алуурчин өөрийн намтрыг өөрчлүүлжээ

19a5985b382b9d69greatАмерикт бүх насаараа хоригдох ялыг эдэлж буй цуврал алуурчин Чарльз “Текс” Уотсон өөрийнх нь тухай бичсэн нийтлэлийг бага зэрэг өөрчлөхийг Википедиагаас хүсчээ. Хийлгэхийг хүссэн өөрчлөлтүүдээ тэрбээр захидал хэлбэрээр ирүүлсэн байна. Түүн дотроо өөрийн гараар бичсэн нэмэлт, өөрчлөлтүүдийг хийсэн аж.

Уотсон өдгөө “Текс Уотсон” гэж нэрлэгдэж буй нийтлэлийг “Чарльз “Текс” Уотсон” гэж өөрчлөхийг санал болгожээ. Мөн тэрбээр нийтлэл дотроос Mad Charlie буюу “Солиотой Чарли” гэдэг хочийг авч хаяхыг гуйсан байна. Мөн энэ эрэгтэй түүний бага залуу насны тухай өгүүлсэн хэсгийг өөрчилж, ажил хийж байсан тухай зэрэг хэд хэдэн өөрчлөлтийг оруулахыг хүсэмжилсэн гэнэ.

Чарльз Уотсон нь зартай алуурчин Чарльз Мэнсоны баруун гар байсан билээ. 1969 онд Уотсон баривчлагдсан бөгөөд хүн амины долоон хэрэг үйлдсэн, нэг удаагийн оролдлого хийсэнд буруутгагдсан юм. 1971 онд түүнд цаазаар авах ял оноосон ч хожим нь түүнийг нь бүх насаар хорих ял болгож өөрчилжээ. 1979 онд тэрбээр өөрийн амьдралыг өгүүлсэн Will You Die For Me гэдэг нэртэй номыг хэвлүүлээд, гэр бүлтэй болсон хэдий ч төдөлгүй салсан аж. Өдгөө энэ этгээд Калифорни мужийн Мул-Крик шоронд ялаа эдэлж байгаа юм. Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Дуучин Э.Оюумаагаас хахууль авсан НШШГГ-ын дарга, шийдвэр гүйцэтгэгч ял сонслоо

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайван болон тус газрын шийдвэр …