Ким Кардашьяны тухай хамгийн утгагүй цуурхлууд

Олны танил байж, дэлхий дахинаа нэр алдраа түгээнэ гэдэг нэгэн бодлын сайхан боловч хувийн орон зай гэж үгүй, байнга л бусдын хэл амны бай болж байдаг учир хэцүү үе ч байдаг нь тодорхой. Бидний сайн танил болсон реалити шоуны од Ким Кардашьян үргэлж л олны хараанд ил амьдарч ирсэн билээ. Тиймдээ ч түүний тухай итгэхийн аргагүй цуурхлууд ганц нэгээр тогтохгүй тул та бүхэндээ хамгийн их түгэн дэлгэрч байсан ор үндэсгүй ч, сонирхолтой мэдээллүүдийг сонордуулъя.

Ким Кардашьяны тухай хамгийн утгагүй цуурхлууд

1Жингээ нэмэх гэж мөнгө төлсөн

Нэгэн сэтгүүлд түүний тухай “Ким жирэмсэн болсноосоо хойш маш их жин хасч байгаа тул үүнийгээ зогсоохоор байж болох бүхий л арга хэмжээг авч байгаа гэнэ” хэмээн бичсэн бөгөөд үүнийг уншсан хүмүүс мөнгөө барж ядсан юм хэмээн бухимдаж байсан билээ. Харин сүүлд Ким энэ бүгдийг няцаан худал гэдгийг мэдэгдсэн юм.

Жингээ нэмэх гэж мөнгө төлсөн

2Хиймэл өгзөг

Кимийг анх сэтгүүлд том өгзөгөө гайхуулан зураг авхуулснаас эхлэн түүний өгзөгний тухай яриа, цуурхал намжилгүй өдгөөг хүрлээ. Хүн бүр л түүнийг хиймэл өгзөг хийлгэсэн хэмээн дайрч байсан тул энэ бүгдийг тэвчээгүй бүсгүй рентгенээр шалгуулахад түүний өгзгөнд ямар нэгэн гадны биет ороогүй гэсэн хариу гарч олны амыг тагласан байна. Харин түүнийг гэдэс хэвлий болон гуяныхаа махнаас авч өгзгөндөө хийлгэсэн гэх яриа байдаг ч тэр өөрөө энэ талаар тодорхой мэдэгдэл хийгээгүй юм.

Хиймэл өгзөг

3Жирэмсэн гэж худлаа хэлсэн

Ким анхны охин болох Норт Вэст (North West)-ээ тээж байхдаа хувцаслалт, хийж байгаа үйлдэл зэргээрээ олны дүргүйцлийг ихэд хүргэж байсан. Харин удалгүй бүсгүй хоёр дахь хүүхдээ тээж байгаа тухай зарлахад хүмүүс сэжиглэн, тэр ч байтугай зарим нэг сайтууд түүнийг олны анхаарлыг татах гэж жүжиглэж байна гэхчлэн хүмүүст худал цуурхал тарааж байсан юм. Удалгүй Ким 2 дахь үрийнхээ зулайг үнэрлэж, тэднийг хэлэх үггүй болгосон билээ.

Жирэмсэн гэж худлаа хэлсэн

4Кайлигаас Тайгаг салгахыг хүсдэг

Тэдний гэр бүлийнхэн бүгд л олны анхаарлын төвд байдаг учир том эгчийнхээ хувьд Ким, дүү нартаа зааж, зөвлөхийг хичээдэг гэнэ. Үүнийг нь сэтгүүлчид өлгөж аван, Кимийг гэр бүлийн нэр хүндээ бодон хамгийн бага дүү Кайлигаа найз залуу болох реппер Тайгагаас нь салгахыг хичээдэг. Бүр мөнгө төлж үзэж байсан ч Тайга тэрийг нь зөвшөөрөөгүй гэж мэдээлсэн юм. Мэдээж эрх хонгор, дураараа Кайлиг дийлэх хүн байгаа гэж үү?

Кайлигаас Тайгаг салгахыг хүсдэг

5Кайлиг шүүхэд өгсөн

Өдгөө олны анхаарлыг ихээр татах болсон, амжилттай яваа дүү Кайли Женнер нь үргэлж л эгч шигээ болохыг хүсдэг хэмээн ярьдаг төдийгүй түүнийг дуурайн хувцаслаж, зургаа хүртэл яг Ким шиг авахуулдаг билээ. Гэтэл нэгэн сэтгүүлд “Өөрөөс нь илүү алдартай болж байгаа дүүдээ атаархсан Ким өөрийг нь дуурайн асар их мөнгө олж байгаа учраас орлогынхоо 30%-ийг өгч байхыг шаардсан байна” хэмээх мэдээлэл нийтэлж, олныг шуугиулаад амжсан юм.

Кайлиг шүүхэд өгсөн

6Олныг шуугиулсан жиргээ

Саяхан түүний бичсэн жиргээнүүд олны анхаарлыг соронзон мэт татаж байлаа. Учир нь тэрээр “Уучлаарай залуусаа, би 80 сая долларын үнэтэй видео тоглоом авах гээд 53 сая доллараа шилжүүлсээр байгаад жаахан удчихлаа” гэх мэт хэд хэдэн жиргээ бичсэн байв. Харин хүмүүс үүнийг нь Канье болон Хлое Кардашьян нар Кимээр тоглож бичсэн гэсэн байсанд “Би ч бас тэднээс дутахгүй наргианч хүн шүү” хэмээн цэвэрхэн, эвтэйхэн аргалаад өнгөрсөн байдаг.

Олныг шуугиулсан жиргээ

7Групп секс бичлэг

Хэдэн жилийн өмнө Кимийн, дуучин Рэй Жи (Ray J)-тэй хийсэн секс бичлэг алдагдан, олонд нийтэд тархаснаар жинхэнэ шуугиан тарьж байсан билээ. Үүнээс улбаалан түүнийг нөхөр Канье болон өөр нэг бүсгүйтэй групп секс хийсэн бөгөөд тэрийгээ бичиж авсан хальс ч байдаг хэмээн цуурхал тарсан байдаг аж.

Групп секс бичлэг

8Хуульч болохыг хүсдэг

Түүний аав Роберт Кардашян (Robert Kardashian) алдартай хуульч байсан тул Ким тус салбарт ихэд сонирхолтой ажээ. Тиймдээ ч тэрээр хуульч Амал Клүүни (Amal Clooney)-гийн туслах болохыг хүсдэг боловч хуулийн чиглэлээр ямар нэгэн их сургуульд сурч байгаагүй нь түүний хөлийг тушиж орхисон юм.

Хуульч болохыг хүсдэг

9Охин Норт (North)-ынхоо хөмсөгийг засдаг

Ким анх охиныхоо зургийг олон нийтийн сүлжээнд байршуулмагц л өмнө нь болж байгаагүй бөөн шуугиан дэгдэв. Учир нь Норт  хэтэрхий төгс хөмсөгтэй байсан нь Кимийг нялх охиныхоо хөмсөгийг зассан юм биш байгаа даа гэсэн хардлагыг төрүүлж байсан аж. Түүнчлэн Нортын төрөлхийн буржгар үсийг шулуун болгох гэж хэтэрхий чанга боодог тул Нортын толгой их өвддөг ч гэж хүмүүс ярьдаг.

Охин Норт (North)-ынхоо хөмсөгийг засдаг

10Жирэмсэлж мөнгө олсон

Хүүхэд гэдэг бурхнаас бидэнд илгээсэн бэлэг юм. Гэтэл хүмүүс Кимийг мөнгө олох гэж жирэмсэлсэн, олны анхаарлыг татаж, шуугиан тарих гэсэн ээлжит оролдлого хэмээн үзэж байсан билээ. Хүүхдээрээ мөнгө олдог, нэр хүндээ өсгөдөг хүн гэж хаана байхав, тэгээд ч Ким шиг нэр хүнд сайтай, хөрөнгө чинээтэй хүн мөнгөнөөс болж хүүхэд тээнэ гэдэг байж боломгүй л санагдах юм…

Жирэмсэлж мөнгө олсон

11Хайрын гурвалжин

Ким анх мэргэжлийн сагсанбөмбөгчин Крис Хамфрис (Kris Humphries)-тэй гэрлэн 72-хон цагийн дараа салсан байдаг. Харин хүмүүс тэдний салалтын шалтгааныг одоогийн нөхөр Каньетэй холбон үздэг буюу тэднийг нууцаар болздог байсан гэж ярьдаг билээ. Мөн эл явдлаас олон жилийн дараа Канье загвар өмсөгч Эймбэр Рөүз (Amber Rose)-тэй, харин Ким мэргэжлийн хоккейн тамирчин Рэйги Баш (Reggie Bush)-тэй болздог болсон юм. Гэвч тэд албан ёсны болзоот хүмүүстэй хэрнээ л хоорондоо нууцаар уулзаж, нэг ёсондоо нууц амрагууд байсан аж. Энэхүү цуурхалаас болж Ким, Канье нарын нэр хүнд асар унаж, үзэн яддаг хүмүүсийн тоо нь ч эрс нэмэгдсэн билээ.

Хайрын гурвалжин

12Инстаграмын дагагчдаа худалдаж авдаг

Түүний амьдралын хамгийн чухал хэсэг бол олон нийтийн сүлжээ билээ. Мөн тэрээр инстаграм хуудаснаа хамгийн их дагагчтай хүмүүсийн жагсаалтанд 3-р байр эзэлдэг бөгөөд өдөрт л олон сая дагагчид байнга нэмэгддэг гэнэ. Үүнийг сонссон хүмүүс Кимийн тэнэг зургийг үзэх хүн байхгүй, тэр зүгээр л дагагчдаа худалдаж авдаг хэмээн шүүмжилж байсан юм. Гэхдээ л тэр үзэхгүй өнгөрөхийн аргагүй сонирхолтой зургуудтай гэдэгтэй хэн ч маргахгүй байх.

Инстаграмын дагагчдаа худалдаж авдаг

13Нохойгоо алсан

Хаанаас хэн ийм цуурхал тараасныг мэдэхгүй ч түүнийг Роки хэмээх нохойгоо алсан гэх худал үгс нь Кимийн чихэнд хүрч, гомдоож орхисон юм. Тэрээр твиттертээ “Ямар утгагүй юм бэ? Би хэзээ ч хайртай Рокидоо гар хүрч үзээгүй, хөнөөх талаар бодохын ч хэрэггүй. Та нар үнэхээр бүдүүлэг, харгис хэрцгий нь дэндсэн хүмүүс юм” гэжээ.

Нохойгоо алсан

14Нөхрийнхөө үгнээс огт гардаггүй

Мэдээж Кимийн өмнөх амьдрал дардан байгаагүй. Тиймдээ ч нөхөр нь хараа хяналт ихээр тавьж, зөв зам руу хөтөлдөг гэнэ. Канье түүний хувцаслалт, нүүр будагт анхаарч, хуучин амрагуудтайгаа холбоотой байгаа эсэхэд хяналт тавьдаг хэмээсэн шуум дэлхий нийтийг нөмрөөд байсан юм. Харин энэ бүхнийг няцаан Ким ярилцлага өгсөн байдаг бөгөөд “Хэн ч байлаа гэсэн өөрийн хайртай хүнээ хянаж, захиргаандаа байлгана гэдэг байж болшгүй” хэмээжээ.

Нөхрийнхөө үгнээс огт гардаггүй

15Охиныхоо галбирт анхаардаг

“Ким охиноо багаас нь зөв бие галбиртай болгохоор мэргэжлийн сургагч багш хөлсөлсөн” гэсэн цуурхал тарсан нь олон хүний инээдийг хүргэж байсан ч итгэх хүмүүс чамгүй олон байсан билээ. Хов жив гэдэг бариад авах сэжүүргүй, зүгээр л хэн нэгний зохион ярьсан зүйлээс үндэслэсэн байдаг тул итгэхэд бэрх л юм.

Охиныхоо галбирт анхаардаг

эх сурвалж:caak.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …