УИХ-ын гишүүн О.Баасанхүү сүүлийн үед бухимдалтай явна. Учир нь түүнийг намынхан нь ирэх сонгуулиар нэр дэвшүүлэхгүйгээр шийдсэн бөгөөд түүний зүгээс хэрвээ өөрийг нь тойрогт нэр дэвшүүлэхгүй гэвэл бүлгээс гарна гэдгээ мэдэгдсэн аж. Энэ тухайгаа тэрбээр твиттерт, “Миний хувьд бүлгээс гарсан нь хамгийн зөв алхам гэж бодох болоод байна. МАХН нам бүлгийг бүрэн утгаар нь ашиглахгүй гэдэг нь тодорхой байна” хэмээн жиргэсэн.
Тэгвэл МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъяан О.Баасанхүүгийн үйлдлийн талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр энэ тухай “МАХН-ыг цаг үеийн байдлаас шалтгаалан шантаажилж болно гэж бодож байгаа хүмүүс андуурч байгаагаа ойлгоосой. Урт насгүй, удаан жаргалгүй арга” хэмээн О.Баасанхүүд анхааруулга өгчээ.
Эх сурвалж: Zaluu.com