“Төрийн шагналын тухай хуулийн төслийг дэмжихгүй”

1460350068570b2c747281d

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудаар тус бүлгийн дарга С.Бямбацогт, бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар мэдээлэл хийлээ. МАН-ын бүлгийн гишүүд энэ долоо хоногт хэлэлцэх Ерөнхийлөгчийн санаачлан өргөн барьсан Төрийн шагналын тухай хуулийн төслийг дэмжихгүй гэдэгт санал нэгдсэн байна. Учир нь төр улсдаа олон жил зүтгэж гавьяа зүтгэлээ үнэлүүлсэн ахмадуудыг гаргуунд нь гаргаж ард иргэдээ хямраах хэрэггүй гэж үзсэн байна. Тус хуулийн төсөлд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин цолыг хасч Улсын эрдэнэ гэдэг цол бий болгохоор тусгасан. Түүнчлэн Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгийн оронд Эрдэнийн очир гэдэг цол бий болгохоор заасан. Энэ мэт өөрчлөлтийг хийх ямар ч шаардлагагүй гэж УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд үзжээ.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Мөн энэ долоо хоногт чуулганаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн талаар хэлэлцэнэ. Энэхүү өөрчлөлтийн цаад утга нь аливаа асуудлыг Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрээ гаргасан ч тухайн асуудлыг нь дахин хуулинд өөрчлөлт оруулах боломжтой болно. Харин ингэж дахин өөрчилсөн асуудлыг цэц дахин хэлэлцэх ямар ч боломжгүй болно. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн цэц эцсийн шийдвэрийг гаргах эрх бүхий байгууллага байхаа болино гэж үзэж байгаа тул тус асуудлыг хэлэлцэхийг дэмжихгүй” гэж онцолсон юм.

Отгон чуулганы үед заавал энэ асуудлыг хэлэлцэхээр оруулж ирж байгаа нь Үндсэн хуульд халдах гэсэн агуулгатай байхыг ч үгүйсгэхгүй гэдгийг мөн хэллээ.

Эх сурвалж:Zaluu.com

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …