Австралийн иргэн Жон Зашвери ганцхан өдрийн дотор үүрэн гар утасныхаа цахим сүлжээг ашиглан нэг терабайт мэдээллийг хуулбарлаж чадсан байна. Сүйхээтэй эр тэндхийн үүрэн гар утасны оператор компани Telstra-гийн явуулсан ажиллагааг тун ч овжиноор ашиглажээ. Тус компани Free Data Day гэдэг үйл ажиллагааг явуулахдаа үүрэн гар утасны интернэт ашиглагчдаас бүтэн өдрийн турш төлбөр аваагүй аж.
Ийм маягаар тус компани сүүлийн хоёр сард гарсан ажлын гацалт буюу алдаануудынхаа нөхөн төлбөрийг өгөхөөр шийджээ. Тэдний сүлжээнд гарсан гацалт зэргээс болж 16 сая хэрэглэгчид цахим сүлжээнд нэвтрэнгээ утсаараа ярьж чадахгүй байсан юм.
Зашвери өөрийн ухаалаг гар утасны утасгүй интернэт сүлжээг ашиглан ганцхан өдрийн дотор “Симпсоныхон” киноны 24 улирал, “Домог сүйрүүлэгчид” шоуны 14 улирал, “Википедиа”-гийн мэдээллийн сан зэргийг татаж аваад зогсохгүй өөрийн файлууд болон гэрэл зургуудыг нөөц хадгалалтын горимд шилжүүлсэн байна. Мэдээллийг хуулбарлаж авахад нь секундэд 180 мегабайт хүрч байсан өндөр хурдны интернэт ихээхэн тус болжээ.
Эх сурвалж www.wikimon.mn