МАН-ыг нийгмийг өдөөн турхирч, айдаст автуулсан гэв

6bak50usfb4d16nrslkqnhli09_s

 УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын дарга З.Энхболдод өөрийн хүсэлтээр огцрохыг шаардсан албан бичиг хүргүүлсэн билээ. Уг шаардлагын хариуг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өгчээ. Албан бичигт МАН-ын бүлгийг хэт улстөржсөн дүгнэлт гаргаж УИХ-ын баталсан аливаа шийдвэрийн өмнөөс УИХ-ын даргыг буруутгах үндэслэлгүй гэжээ. Мөн “УИХ-ын даргын зүгээс хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд УИХ-ын гишүүдэд бүгдэд нь тавьдаг зарчмын шаардлага, сануулгыг ялгаварлан гадуурхсан, дайрч доромжилсон гэх мэтээр МАН-ын бүлгээс мушгин гуйвуулсан тайлбар хийжээ” гэжээ. Үүнээс гадна Ардчилсан намын дотоод үйл ажиллагааг буруугаар тайлбарлаж, гүтгэлэг зохион байгуулж, УИХ-ын үйл ажиллагаатай хольж хутгаж байгаа нь улс төрийн соёлгүй, ёс зүйгүй үйлдэл гэж дүгнэж байгаагаа илэрхийлсэн байна.

МАН-ын бүлэг УИХ-ын даргыг Ээлжит бус чуулган зарлаж Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдсан гэж буруутгасан. Үүгээрээ МАН-ын бүлэг төрийн эрх барих байгууллагын хооронд зохиомол хэрэг үүсгэж, улс төрийн ашиг хонжоо олохыг санаархаж байгаа хууль бус үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой гэжээ.

Цөмийн хаягдлыг хориглох хуулийн төслийг Засгийн газар өргөн мэдүүлснийг МАН-ын бүлэг мэдэн будилж, гуйвуулан тайлбарлаж байгаа нь асуудлыг шийдвэрлэх гэхээсээ илүү шийдвэрлэхгүй байх, ээлжит бус чуулганд оролцохгүй буруугаа улстөржүүлэн халхавчлах гэсэн явуургүй оролдлого гэж харагдаж байгааг АН-ын бүлэг онцолжээ.

“МАН-ын бүлэг шаардлагадаа “Монгол оронд хэрэг дээрээ фашист, коммунист маягийн дэглэм тогтох хөрс суурь бүрдлээ” хэмээн нийгмийг өдөөн хатгасан улс төр төрийн маш хариуцлагагүй дүгнэлт хийжээ. Нийгмийг хагалган бутаргах санаа агуулсан, иргэдэд айдас төрүүлсэн, Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон төрийн тогтолцоог үгүйсгэсэн улс төрийн алдаатай мэдэгдлийнхээ хариуцлагыг олон нийтийн өмнө МАН хүлээх болно гэдгийг үүгээр мэдэгдэж байна. Энэхүү хариуцлагагүй мэдэгдлээс үүсэх хортой үр дагавар, хохирлыг МАН хүлээх ёстой” гэж АН-ын бүлэг үзжээ.

Үүнээс гадна МАН удаа дараа ирцээрээ бойкот хийж байгаа үйлдлийг парламентын түүхэнд байгаагүй, сонгогчдын сонголтод хүндэтгэлгүй хандсан хариуцлагагүй үйлдэл гэж дүгнэж байгаагаа мэдэгдсэн байна.

Эцэст нь УИХ-ын даргад хүргүүлсэн шаардлага нь УИХ-ын даргын зарчмын шаардлагад эмзэглэсэн, үйл ажиллагааг нь зориуд мушгин гуйвуулсан, бодит баримтгүй, хувь хүний нэр төр болон ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон агуулгатай, утга авцалдаа муутай, сонгууль дөхсөнтэй холбогдуулан хийсэн улс төрийн тоглолт гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

  6a7cuobu21lgq2ep8atbn3io52_ldglguonivarj0k7kq9gos1vl2_l24569952hkam99g5jr54opo4q6_l
Эх сурвалж: Shuud.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …