Жүжигчин Тамир шинэ амрагаа олны хэл ам, нүднээс ихээхэн нууцлаж байсан ч хэн болох нь төд удалгүй задарсан. Эхнэртээ хууртаж, хөөрхөн охиноо ганцаараа өсгөх болсон залуу жүжигчин эрийн хайрыг татсан бүсгүй нь драмын театрын алаг нүдэнд Д.Ганцэцэг байсан билээ.
Нэгэнт л хүн бүр мэддэг болсоноос хойш хосууд байнга л хамт явж харагдах болсон бөгөөд Д.Ганцэцэгийг хөл хүнд болсон тухай бор шувуу жиргэх боллоо. Өмнө нь хоёул амьдрал зохиож байсан болохоор энэ удаад хэн хэн алдаа гаргахгүй биз ээ…
Юутай ч хосууддаа болно шинээр мэндлэх үрд нь аз жаргал хүсье!
Г.Сонор ugluu.mn