МСНЭ болон ӨМӨЗО-ны Ардын хэвлэлийн хорооны хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсын 23 сэтгүүлчид ӨМӨЗО-ны Хөх хотод айлчлан “Хятад, Монголын шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагааны анхдугаар уулзалт ярилцлага”-д оролцлоо. Манай сэтгүүлчид уулзалтанд оролцохыг зэрэгцээгээр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах, тус орны бүтээн байгуулалт, шинжлэх ухааны ололт амжилтыг амьдрал ахуйд нэвтрүүлж байгаа байдалтай газар дээр нь танилцаж, санал бодлоо солилцсон 5 өдрийн айлчлалыг амжилттай хэрэгжүүллээ.
“Хятад, Монголын шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагааны анхдугаар уулзалт ярилцлага”-ын үеэр ӨМӨЗО-ны Цахим сэтгүүл зүйн байгууллагын зүгээс шинэ тутам хөгжиж байгаа цахим хэвлэл мэдээллийн хэрэгслийн хүрээнд хоёр улсын хооронд мэдээлэл солилцох, хамтран ажиллах, хамтарсан мэдээллийн вэб сайт байгуулах тухай асуудлыг дэвшүүлэн тавьсан юм.
Айлчлалын үеэр ӨМӨЗО-ны Ордос хот дах Чингис хааны онгоны хаврын тахилгад оролцсон юм.
“Хятад, Монголын шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагааны анхдугаар уулзалт ярилцлага”-ын үеэр ӨМӨЗО-ны Цахим сэтгүүл зүйн байгууллагын зүгээс шинэ тутам хөгжиж байгаа цахим хэвлэл мэдээллийн хэрэгслийн хүрээнд хоёр улсын хооронд мэдээлэл солилцох, хамтран ажиллах, хамтарсан мэдээллийн вэб сайт байгуулах тухай асуудлыг дэвшүүлэн тавьсан юм.
Энэ үеэр манай сэтгүүлчид ӨМӨЗО-ны “Монгол өвс” төвөөр зочилсон юм. Энэ газар нь ар өвөр монголд ургадаг бүхий л ургамлын болон хөрсний талаарх судалгаа явуулах, ялангуяа халуун хүйтэнд тэсвэртэй ургамлыг лабораторид туршилт явуулан олж тогтоох, хуурай, хагас хуурай хөрсөнд ургах боломжтой ургамлыг бойжуулан тарьж ургуулах цөлжилтийг зогсооход чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг юм байна. Сүүлийн үед дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг саармагжуулах, ногоон байгууламжийг бий болгох, малын бэлчээрийг өргөтгөх зорилгоор “Монгол өвс” ботаникийн байгууллагыг анх байгуулжээ. Өвөрмонголчуудын хувьд хаа сайгүй мод тарих ажлыг дэмжиж, уулын бүс, нам дор газар, хотын зах төв хаа сайгүй модлог ургамал тарьж, ирээдүйд ногоон хот байгуулахаар зорьж байна. Энэ ажлыг төрийн бодлогоор дэмжиж байгаа аж.
Мөн Монголын сэтгүүлчдийг ӨМӨЗО-ны шинэ хот болох Ордос хотын бүтээн байгуулалт болон дэлхийд алдартай Монмилк /Мengniu/ үйлдвэртэй танилцуулллаа. Тус үйлдвэр нь 1998 онд анх жижигхэн мухлагт байгуулагдаж байсан бол өдгөө дэлхийн нийт хүн амын сүүний хэрэглээний 4 литр тутмын 1 литрийг нь дангаараа хангадаг Мега үйлдвэр болж чаджээ. Үйлдвэрийн бүхий л үйл ажиллагаа нь автомжуулагдсан нь хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн төдийгүй хүнээс хамааралтай алдаа гарахаас бүрэн сэргийлсэн үйлдвэр болсон байна.
Монголын сэтгүүлчдийн баг Ордос хот орж Их эзэн Чингис хааны онгонд хүндэтгэл үзүүлээд дараа нь шинэ тутам хөгжиж байгаа Ордос хотын бүтээн байгуулалттай танилцсан юм.
Ц.Мөнх