УИХ-ын гурван байнгын хороо хуралдаж дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д:
Хэлэлцэх асуудал:
- Засгийн газрын гишүүнийг томилох тухай;
- Гэр бүлийн тухай /шинэчилсэн найруулга/, Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол 2011.10.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
2.Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдааны дараа “Их эзэн Чингис хаан танхим”-д:
Хэлэлцэх асуудал:
- “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-д тусгагдсан зорилт, арга хэмжээний 2015 оны хэрэгжилтийн тайлантай танилцах.
3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д:
Хэлэлцэх асуудал:
-
Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүд.