ИЗНН, ХҮН-ыг сонгуульд оролцуулахгүй гэж мэдэгджээ

1462319016572937a8d3498

Хөдөлмөрийн үндэсний нам, Иргэний зориг ногоон намыг Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуульд оролцуулах боломжгүй гэсэн мэдэгдлийг өчигдөр өгчээ.

Чухам ямар шалтгаанаар сонгуульд оролцуулахгүй гэсэн шийдвэрийг мэдэхгүй ч ИЗНН-ынхан энэ мэдээллийг авсан даруйдаа шуурхай хуралджээ. Хурлын талаар тус намын Нарийн бичгийн дарга М.Хүрэлсүхээс тодруулахад “Манайхан хуралдсан. Сонгуульд оролцох эсэх нь баттай болоогүй байгаа. Манай намынхан дотроо жаахан бужигнаантай байгнаа. Харин СЕХ-нд ганц нэг бичиг дутуу өгсөн байсан. Зарим хүмүүс хүний өмнөөс гарын үсэг зурсан байсан зэрэг асуудлууд гарсан. Гэхдээ өчигдөр дутуу байсан бичиг баримтаа гүйцээгээд өгсөн. Тиймээс сонгуульд асуудалгүй оролцоно” гэв. Харин ХҮН-ын хувьд бас л дотроо хагаралтай, олон даргатай, даргын асуудлаа шүүхээр ч эцэслэн шийдвэрлэж чадаагүй байгаа болохоор сонгуульд оролцуулах боломжгүй гэсэн юм болов уу гэсэн хардлага байгаа юм.

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …