Эрүүл мэнд спортын сайдын томилгоо эргэж буцсаар л байна

146234455657299b6cac32bЗасгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.БаярцогтЭрүүл мэнд, спортын сайдыг томилуулах тухай тогтоолын төслийг УИХ-ын даргад өчигдөр өргөн барьсан. Энэхүү асуудлыг Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны 14.00 цагийн хуралдаанаар хэлэлцэх байсан ч ирц бүрдээгүй гэх шалтгаанаар хэлэлцсэнгүй.

Засгийн газраас Эрүүл мэнд спортын сайдад Ц.Лхагвасүрэнг өргөн мэдүүлсэн. Тэрбээр хүний их эмч мэргэжилтэй, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Академич цолтой. Улсын клиникийн төв эмнэлэгт их эмч, АУДС-д багш, захирал, хичээлийн эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд одоо тус сургуульд зөвлөх профессороор ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: Zasag.mn

Санал болгох мэдээ

УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улс, Евразийн Эдийн засгийн холбооны бизнес хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын Оросын Холбооны Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж …