Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль ингэж өөрчлөгдөв

 14623504355729b263435bb

Эрүүгийн хууль шинэчилсэн найруулгаар ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 3-нд УИХ-аар батлагдсан уг хууль нийт 30 бүлэг, 273 зүйлтэй. Ингээд шинэчилэн найруулсан Эрүүгийн хууль хүмүүсийн ихэвчлэн холбогддог гэмт хэргүүдэд оногдуулах ялд ямар өөрчлөлт оруулсаныг харьцуулан тоймлоё.

1.Бусдын биед хүнд хөнгөн гэмтэл санаатай учруулах:

Одоогийн хууль

Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл, амь биед нь аюултай гэмтэл учруулсан буюу хараа сонсголгүй болгосон, эрхтнээс нь хагацуулсан, ажиллагаагүй болгосон, нүүрийг засаршгүй эвдэж дүрсийг алдагдуулсан, хүүхэд дутуу гаргуулсан буюу ураг зулбуулсан, сэтгэцийн өвчтэй болгосон, түүнчлэн хөдөлмөрийн чадварыг бүр мөсөн алдагдуулсан бол 5-7 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ. Хүндрүүлсэн нөхцөл гэж үзвэл 7-10 жил хүртэлх хугацаагаар хорино.

Шинэ хууль

10,000-40.000 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулах  эсвэл 2-8 жил хүртэлх хугацаагаар хорино. Хэрэв тухайн хүн нь нас барсан бол 5-12 жил хүртэлх хугацаагаар хорино.

2.Хүчиндэх гэмт хэрэг:

Одоогийн хууль

Хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, эсвэл бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдсэн бол 5 жил хүртэлх хугацаагаар хорино.

Хохирогчийг тохуурхсан, насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн, давтан үйлдсэн, албан тушаал, эд хөрөнгөөр эрхшээлдээ оруулсан, хохирогчдод хүндэвтэр гэмтэл учруулсан, урьдчилан үгсэж, бүлэглэн үйлдсэн тохиолдолд 5-10 жил хүртэлх хугацаагаар хорино. Хэргийг онц хэрцгийгээр үйддэж, хохирогч нас барсан бол 15-25 жил хүртэлх хугацаагаар хорих эсвэл цаазаар авах ял шийтгэнэ.

Шинэ хууль

1-5 хүртэлх хорих ял шийтгэнэ. Хэрэв насанд хүрээгүй хүүхэд хүчиндсэн бүлэглэсэн, хохирогчийг жирэмсэн болгосон, халдварт өвчин халдаасан тохиолдолд 2-8 жил хүртэл хорино. Мөн хэргийн улмаас жирэмсэн эмэгтэй зулбасан, насанд хүрээгүй хүүхэд жирэмсэлсэн бол 5-12 жил хүртэлх хорих ялаар шийтгэнэ. Харин хохирогч нас барсан бол 12-20 жил хүртэлх, эсвэл бүх насаар нь хорих ялаар шийтгэнэ.

3.Хулгайлах гэмт хэрэг:

Одоогийн хууль

Бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох, 100-250 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл 1-3 сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. Хүндрүүлж үзэх үндэслэлтэй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 21-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох 3-6 сар хүртэл хугацаагаар баривчлах, эсвэл 2-5 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Шинэ хууль

Долоо хоногоос 5 жил хүртэлх хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсвэл 7 хоногоос 5 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ. Хүндрүүлсэн нөхцлөөр үйлдсэн бол 2-8 жил, давтан болон зохион байгуулалттай үйлдсэн бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорино.

4.Дээрэмдэх гэмт хэрэг:

Одоогийн хууль

Бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон бол 3-6 жил хугацаагаар хоригдоно. Хүндрүүлэх үйлдэл хийсэн бол 5-10 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ. Онц хэрцгийгээр зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл, урьд нь уулгалан довтлох гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан бол эд хөрөнгийг хурааж 10-20 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Шинэ хууль

6 сараас 2 жил хүртэлх хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсвэл 6 сараас 2 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ. Хүч хэрэглэж, эсвэл хүч хэрэглэхээр заналхийлсэн бол 1-6 жил хүртэлх хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсвэл 2-8 жил хүртэл хугацаагаар хорино. Давтан үйлдсэн бүлэглэсэн, урьдчилан бэлтгэсэн бол 8-15 жил хүртэлх хугацаагаар хорих ял онооно.

5.Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хууль бусаар ашиглах:

Одоогийн хууль

Худалдах зорилгогүй хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100-150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох 3-6 сар хүртэлх хугацаагаар баривчлах, эсвэл 2 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ. Худалдах зорилготой байсан бол 5-8 жил хүртэлх хугацаагаар хорино. Хүндрүүлсэн бол 10-15жилээр яллана.

Шинэ хууль

Худалдах зорилгогүй хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол 1-5жил хүртэлх хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсвэл 1-5 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ. Хэрэв худалдах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн бол 2-8 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ. Тус гэмт хэргийг давтан үйлдсэн, улсын хилээр нэвтрүүлсэн зохион байгуулалттай үйлдсэн бол 5-12 жил хүртэлх ялаар шийтгүүлнэ гэж заажээ.

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …