Найздаа тусалсан сурагч охиныг шатаажээ

xw_1250257

Пакистанд сургуулийн найз охиныхоо хувийн амьдралд оролцлоо хэмээн 16 настай сурагч охиныг шатаасан хэрэг гарчээ. Найз охин нь гэрээсээ зугатан ээж аавынхаа санал болгосон бус харин өөрийн таалагддаг залуутайгаа гэрлэхээр шийдсэн явдалд хамсаатан боллоо гэж уг охиныг шийтгэсэн гэнэ.

Түүнийг оргож зугатахад зарцуулагдах мөнгийг найз охин нь өгсөн юм байна. Сурагч охины амьдардаг тосгоны ахмадын зөвлөлийнхөн түүнийг маш харгисаар шийтгэжээ. Түүнийг гэрээс нь хулгайлан авч машинд суулган авч яваад шатаасан байна. Охины шатсан цогцосны зураг дараа нь сүлжээгээр түгсэн аж.

Цагдаагийнхан уг хэрэгтэй холбогдуулан 13 хүнийг баривчлаад байгаа бөгөөд иймэрхүү ёс заншилтай холбоотой гэмт хэрэг Пакистанд түгээмэл гардаг юм байна. Хүний эрхийн байгууллагаас гаргасан мэдээллээр, өнгөрсөн онд гэхэд, тус улсад гэр бүлийн нэр хүндтэй холбоотойгоор мянга гаруй эмэгтэйчүүд өөрсдийн ойр дотныхны гарт амиа алдсан аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: ZONE.MN

Санал болгох мэдээ

Дуучин Э.Оюумаагаас хахууль авсан НШШГГ-ын дарга, шийдвэр гүйцэтгэгч ял сонслоо

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайван болон тус газрын шийдвэр …