300 ажиглагч ирүүлэхийг зөвлөмж болгожээ

3957Европын Аюулгүй байдал, хүний эрхийн байгууллагын Ардчилсанинституц, хүний эрхийн албаны Сонгуулийн урьдчилсан судалгааны баг саяхан Монгол улсад ажилласан билээ. Энэ баг монголын парламентын сонгуулийн хууль эрх зүйн орчин, сонгуулийн өмнөх нөхцөл байдал, бэлтгэл ажилтай танилцаж, ЕАБХАБ-ын зүгээс ажиглалт хийх шаардлагатай эсэх, хийх бол ажиглах хэсгийн бүрэлдэхүүн, ажлын чиглэлийн талаар санал, зөвлөмж  гаргахаар ажилласан байна. Тэд ийнхүү ажиллах хугацаандаа УИХ-ын зарим байнгын хороод, Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх,  Гадаад хэргийн яам, Хууль зүйн яам, Сонгуулийн ерөнхий хороо,  Иргэний бүртгэл, статистикийн Ерөнхий газар, Хүний эрхийнҮндэсний комисс, улс төрийн намууд, хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм, судалгааны байгууллагын удирдлагатай тус тус уулзсан байна.

ЕАБХАБ-ын Ардчилсан институц, хүний эрхийн албанаас  урьдчилсан судалгааныхаа дүнг олон нийтэд мэдээлсэн бөгөөд  Монгол Улсын Их Хурлын сонгуулийн үйл явцыг ажиглах  урт хугацааны 22, богино хугацааны 300 ажиглагчийг тус байгууллагын гишүүн улсуудаас ирүүлэхийгзөвлөмж болгожээ гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …