МАХН-аас нийслэлд өрсөлдөх хүмүүс тодорлоо

1462931371_bairСонгуулийн тухай хууль болон холбогдох журмын дагуу МАХН анхан шатны нэгжүүдээсээ 45 мандат дээр 45 нэр дэвшигчийг тодруулсан байна.

Тодруулбал, тус намынхан “Сонгуулийн хувьсгалаас Хөгжлийн хувьсгал руу” уриан дор мөрийн хөтөлбөрөө боловсруулж сонгуульд өрсөлдөх юм байна. Хамгийн олон хүн амтай Сонгонохайрхан, Баянзүрх дүүрэгт есөн нэр дэвшигч, Баянгол, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт зургаа, Налайх, Багахангай, Багануур дүүрэгт тус бүр нэг нэр дэвшигчийг тодруулжээ.

Баянгол дүүрэгт -Г.Нямдаржаа,Н.Баатарням, М.Амартүвшин

Баянзүрх дүүрэгт -Д.Баясгалан, С.Ононбаяр, Б.Дэмбэрэлдодов

Сонгинохайрхан дүүрэгт – Д.Баярсайхан, Мөнхцэцэг, Баттулга

Хан-Уул дүүрэгт – Б.Жагар, С.Оюунцэцэг, Я.Дашдорж

Чингэлтэйд – Л.Шагдаррагчаа, С.Сэргэлэн, М.Лхагважав

Налайхад – Н.Баяраа,

 Багахангайд Д.Энхсайхан,

Багануурт Ц.Хишигсайхан нар нэр дэвшихээр мандатаа авчээ.

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

ТБХ: Төсвийн хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгүүдийг байгуулав

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий хоёр ажлын …