Нам сонгоод бид бас л амьдралаараа алдлаа. Хүний тавьланг олж төрөөд хэсэгхэн шуналтай нөхдүүдээр амьдрал ахуйгаа, нэр төрөө “тоглууллаа”. Тиймээс энэ жилийн сонгуулиар нам согохоос эрс татгалзвал яах бол. Иргэн хүн талаас нь сонголтоо хиймээр байна.
Гэхдээ иргэд суудал хуваахад амбицлахааргүй жинхэнэ боловсролтойг нь шүү дээ. Манай иргэд мэргэжлийн хүнийг мэргжлийн салбарыг нь удирдуулахаар сонгох нь зүйтэй гэдэгт санал нийлсэн. Тэгвэл намдаа мөнгө босгож намаар амьсгалахаа больж намын үнэлэмжийг буулгасанаар бид юу хожих вэ? Магадгүй намын харъяалалгүй бол иргэд мөнгөө өөр зүйлд хандивлаж /эрүүл мэндийн салбарт ч юмуу/ намд таалагдах гэж бус иргэн хувь хүнд таалагдах гэж хөдөлмөрлөдөг болно.
Намын ард хүний нэр хэзээ ч цухалзахгүй бөгөөд “хийсвэрлэл ертөнцөөс” бүрдсэн нэрийн дор нэгдэж байгаа хэрэг. Намын үг үзэл бодол чухалаас хувь хүний үзэл бодол тийм ч чухал биш. Тиймээс аль болох намын нөлөөллийг бууруулж Хүний нөлөөг өндөрсгөе. Хүн хүнээрээ байх шиг сайхан зүйлгүй. Нам бол нэг нэгнээ өргөх гэсэн “шат”. 10 гаран нам байгаад улс орны эдийн засаг, гадаад мөнгөн урсгал, эрүүл мэнд гээд дээрдэхээр бол “дээрдэхээр” олон жилүүдийг үдлээ.
Нам үнэндээ юу хийв. Хүн л хийж байгаа. Намын оролцоо иргэний хүний амьдралд хэрхэн нөлөөлөв. Мэдээж том том сэдэв яриад л өнгөрөх биз. Үнэндээ бол нам нь хүмүүний хийсэн ажлын “өмнөөсөө тайлагнаж” иргэдэд байр суурь олох гэсэн нэгдэл. Гэхдээ хүн байхгүй бол нам байхгүй нь тодорхой. Хүн хүнээрээ байсан нь намын “бөгс долоож” явснаас илүү мөн чанар. Тиймээс хүн нь ямар хүн байна түүнийг нь харж байгаад сонголтоо хийцгээе.
Б.Саран