Британийн жүжигчин Эмма Уотсон Лондонд 2,8 сая фунт стерлинг буюу 4 сая доллараар байшин худалдаж авсан дүн нь Панамын оффшор дансууд зарлагдахад гарч иржээ. Энэ тухай Британийн The Times-д мэдээлсэн байна.
Эх сурвалжид дурдсанаар, Харри Поттерын тухай кинонд гол дүр бүтээн алдаршсан жүжигчин бүсгүй 2013 онд Панамын Mossack Fonseca компанийн үйлчилгээг авчээ. Тэдний батламжилж өгсөн Falling Leaves компаниар дамжуулан уг байрыг худалдаж авсан аж.
Уотсоны хэвлэлийн нарийн бичгийн дарга энэ тухай тайлбарлахдаа, эдгээр санхүүгийн ажиллагаа нь татвараас зайлсхийх гэсэн ямар нэгэн оролдлого бус харин үл хөдлөх хөрөнгөө нууц байдлаар худалдан авахыг хүссэн гэжээ.
Панамын оффшор данстангууд дотор хөгжимчин Мик Жаггер, Боб Гельдоф, Ринго Старр, хөлбөмбөгчин асан Энди Коул, тэр ч бүү хэл, Их Британийн экс ерөнхий сайд Маргарет Тэтчерийн хүү Марк Тэтчер зэрэг британийн алдартнууд орсон аж.
Д.Мигаа
Эх сурвалж: ZONE.MN