Кимийн дүү Роб Кардашьяны найз бүсгүй Блак Чайнагийн 28 насных нь төрсөн өдрийг тэмдэглэхээр тэд Майамид иржээ.
Блак Чайна төрсөн өдрөө тайчдаг шөнийн клубт тэмдэглэхээр зэхэж байгаа аж.
Чайна өөрийн инстаграмдаа найз залуу Робын бэлэглэсэн бялуу, цэцгүүдийн зургийг нийтэлсэн байна.
Тэд энэ оны нэгдүгээр сараас болзож эхлэн, өнгөрсөн сард сүй тавьсан бөгөөд удахгүй нүсэр хурим хийхээр төлөвлөж байгаа аж. Мөн Бпак Чайна жирэмсэн байх гэж эх сурвалжууд таамаглаж байгаа ч хараахан мэдэгдээгүй байгаа юм.
С.Энэрлэн
Breakingnews.mn