Нэг жилийн өмнө америкийн Нью-Жерси муж улсад нэг сонин явдал болж, тодруулвал эндхийн нэг эмэгтэй өөр өөр эцгийн хоёр ихэр охин төрүүлсэн ньховор хэдий ч, бүрнээ магадлалтай үйл явдал юм.
Хэрвээ эмэгтэй охидын эцэг хэмээн сэжиглэж байсан эрээс хүүхдийн мөнгө авахыг хүсээгүйсэн бол эх болон ерөөс хүн төрөлхтөн энэ тухай мэдэхүй л өнгөрөх байсан хэрэг.Тэр эрэгтэй нэг охиных нь л эцэг болохыг ДНК-гийн шинжилгээ харуулж, ингэснээр шүүх хариуцагчаар нэг хүүхдийн мөнгө төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Эх барих-эмэгтэйчүүдийн эмч, шинжээч Брук Россигийн ярьснаар,эмэгтэйн сарын тэмдгийн мөчлөгийн үед өндгөн эс нэг биш, харин хоёр удаа, ингэхдээ хэдхэн хоногийн зайтайгаар гадагшилахад хоёр эцгээс хүүхэд олж болдог байна. Хэрвээ яг энэ үедхоёр өөр эртэй хавьтсан бол,өөр өөр эрийн үр өндгөн эс бүрт үр тогтоож, ингэсний дараа энэ өндгөн эсумайнд эсэн мэнд бэхждэг байна.Цаг хугацааны хувьд маш ойрхон үр тогтсон учир, хоёр ургийг тээх хугацаа адилхан юм. Ингэснээр өөр өөр эцгийн өөр өөр өндгөн эсийн ихрүүд төрдөг байна.
“Эр үр бэлгийн замд хоёр өдрийн турш байж чаддаг. Хэрвээ эмэгтэй жишээ нь, мягмар гарагт нэг эртэй, лхагва гарагт өөр эртэй хавьтсан бол, эмэгтэй тэр хоёр эрээс жирэмжлэж бүрнээ болно” гэж Росси тайлбарлажээ.
Энэ нь маш ховор үзэгдэл бөгөөд үүнийг анагаах ухааны ном зохиолд гетеропатернальная суперфекундация гэж нэрлэдэг.1970-аад оноос америкийн шүүхэд ердөө хоёр ийм тохиолдлыг хэлэлцсэн байна.
эх сурвалж: bataar.mn