Модель С.Төгс: Хүүхэд гарга гэж шахаж загнадаг хүмүүсийг ойлгохгүй юм

5903673550076c8e3b4d61
Анхны амьдралдаа загвар өмсөгч залууг сонгоод бүтэлгүйтсэн С.Төгс өдгөө Э.Сийлэн нэртэй хөөрхөн охиноо өсгөөд хувийн карьерээ тун ч амжилттай өсгөж яваа ганц бие ээжүүдийн нэг. Гадаадын загварын агентлагуудтай гэрээгээр ажиллахын сацуу реклам сурталчилгаанд үргэлж уригддаг тэрбээр ойрын хугацаанд дахин гэр бүлийн амьдрал зохиох бодолгүй байгаагаа хэлсэн.

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтоос салаад мөн л загвар өмсөгч Ч.Сүбээдэй агсантай нэр холбогдож байсан тэрбээр загварын ертөнцөөс дахин хайр дурлалаа эрэхгүй байхаар хатуу шийдсэн юм билээ. Хэдийгээр гэнэтийн бэлэг илгээж, болзоонд урьсан эрчүүд цөөнгүй таардаг ч С.Төгс хөөрхөн охиндоо хойт эцгийн царай харуулах гэж тэгтлээ яарахгүй байгаа нь лав.

Харин тэрбээр саяхан өөрийн цахим хуудсанд ийнхүү бухимдан байж бичсэн нь олон хүний анхаарлыг татаад авчээ. “Чи одоо хүүхэд гаргаач энэ тэр гэж бусад хүмүүсийг шахаж загнах нь холгүй байдаг хүмүүсийг ойлгохгүй юм. Бүх зүйл учир начиртай, цаг хугацаатай, бас хүн бүр сонголт гаргах эрхтэй. Гаргасан хүүхдийг нь өсгөөд өгөхгүйгээс хойш хүний амьдралд хошуу дүрж зааварчлах хэрэггүй л байх” гэж бичсэн түүний бухимдлаас болж олны дунд нэгэн таамаг үүсчээ. Учир нь, царайлаг сайхан бүсгүйг дахин хүүхэд гаргахыг шахаж шаардсан хүн нь чухам хэн болох, мөн түүнийг дахин хайр дурлалтай учирсан эсэхийг мэдэх гэсэн хүмүүс энэ талаар асууж лавласан ч С.Төгс хариу өгсөнгүй.

С.Цахиур

www.zone.mn

Санал болгох мэдээ

Наоми Кэмпбелл “CFDA Icon” шагнал хүртэнэ

Хар ирвэс хочит Английн загвар өмсөгч, супермодель, 48 настай Наоми Кэмпбелл загварын түүхэнд хувьсал хийсэн …