Монгол Улсын Ардын Жүжигчин, Төрийн шагналт, XX зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжид агсны 100 жилийн ой тохиож байна.
Ойтой холбогдуулж энэ сарын 28-нд “Ардын бүжиг, Амьдрал минь билээ”нэртэй хүндэтгэлийн тоглолтыг “Соёлын төв” өргөөнд тавихаар болжээ. Тоглолтыг “Сэвжид сан” ТББ болон түүний гэр бүл, үр хүүхдүүд нь зохион байгуулж байгаа юм.
Ц.Сэвжид нь Үндэсний бүжгийн урлагийг хөгжүүлэх үйл хэрэгт 50 шахам жилийн хүч хөдөлмөр, авьяас билгээ зориулж “Мандухай цэцэн хатан”, “Шарай голын гурван хаан”, “Учиртай гурван толгой” зэрэг 10 гаруй дуурь, хөгжимт драмын жүжгийн бүжиг, “Партизан”, “Хүүхэлдэй”, “Адуучин”, “Хатад”, “Хөдөө нутгийн залуус”, “Эрдэнэт”, “Ээрүүлт”зэрэг 200 шахам бүжиг дэглэж, төв, орон нутгийн театр, чуулга, соёлын ордны урын санг баяжуулжээ.