Б.Ариунсанг Тагнуулын ерөнхий газрын даргаар томилов

ariunsan aaaa Засгийн газрын өнгөрсөн бямба гаригт болсон хуралдаанаар төрийн зарим байгууллагын дарга нарыг өөрчлөн томилсон байна. Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Б.Ариунсанг томиллоо. Б.Ариунсан нь Улсын халамжийн газрын дарга, Татварын ерөнхий газрын дэд дарга, Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд, Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан нэгэн юм.

 Мөн ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Ш.Солонгыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Түүний орны хүнийг хараахан томилоогүй байна.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

ТБХ: Төсвийн хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгүүдийг байгуулав

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий хоёр ажлын …