“АНУ нь Вьетнамын эсрэг зэвсгийн хоригийг бүрэн цуцалсан нь хоёр орны харилцаа хэвийн болсны нотолгоо боллоо” хэмээн ерөнхийлөгч Чан Дай Куанг мэдэгдлээ. АНУ нь 30 жилийн өмнө Вьетнамын эсрэг зэвсгийн хориг тавьсан байв.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Вьетнамтай харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Ханойд гурван өдрийн айлчлал хийж байгаа юм. Айлчлалын үеэр АНУ болон Вьетнамын хооронд батлан хамгаалахын том хэмжээний гэрээ хэлцэл байгуулагдах магадлалтай.
Өмнө нь 2014 онд Барак Обама Вьетнамын эсрэг зэвсгийн хоригийг хэсэгчлэн цуцалсан нь Хятадын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулж байв. АНУ Вьетнамын эсрэг зэвсгийн хоригоо цуцлах нь бүс нутгийн хүчний тэнцвэрийг алдагдуулна хэмээн Хятадын албаныхан эсэргүүцжээ.