Зика вирус Африкт тархаж эхэллээ

ps_pgroup-of-dead-adult-mosquitoes_1454119911.jpg.814x610_q85

Латин америкийн орнуудаар хурдацтай тархсан, шумуулаар дамжин хүнд халдварладаг Зика вирус Африкт тархаж эхэлсэн талаар ДЭМБ-аас мэдээллээ. Африкийн Кабо Верде улсад зикагийн 7000 сэжигтэй тохиолдлыг бүртгэжээ. 180 жирэмсэн эх халдвар авсан хэмээн тус улсын эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн юм. Түүнчлэн ДЭМБ-ын хэвлэлийн төлөөлөгч “Бразилд вирусын халдвар авсан 1.5 сая хүн бүртгэгдсэн. 1300 гаруй микроцефали буюу тархины жижигрэлттэй хүүхэд төрсөн гэсэн тоо баримт бий. Африкт зика вирусын 15 мянган сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Хурдацтай тархаж байгаа нь гол асуудал болоод байна” хэмээн “dailymail” сайтад мэдэгдлээ.

 

 

Ugluu-logo202

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …