Аймгийн ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 12 дугаар хуралдаанаар 2016 оны төсвийг тодотгов

98da41f0-096b-4022-8582-e17b795775a9

Хуралдаанд ирвэл зохих 33 төлөөлөгчөөс 26 төлөөлөгч ирж, 78,8 хувийн ирцтэйгээр хуралдааныг нээв. Хуралдаанд аймгийн Ерөнхий аудитор, агентлаг, аймгийн ЗДТГ-ын хэлтэс, албад, сумдын удирдлагууд, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны ажилтнууд болон, орон нутгийн хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцлоо.

Аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат хуралдааныг албан ёсоор нээж, Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.2-т “Урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, орон нутгийн төсөв алдагдалтай болох нөхцөл байдал бий болсон тохиолдолд Засаг дарга тухайн жилийн төсвийн тодотголыг боловсруулж, тухайн шатны хуралд өргөн мэдүүлнэ” гэсэн заасан нь аймгийн 2016 оны төсөвт тодотгол хийх эрх зүйн үндэслэл болж байна” гэв

ac18d61d-7745-484d-9739-0e0f75b287b7

7f361fe1-7f29-4d0c-8504-7e6ce0f5a449

Засаг дарга А.Энхболд: – 2015 оны төсвийн гүйцэтгэл, 2016 оны эдийн засгийн төлөв байдалд тулгуурлан төсвийн орлогын төлөвлөгөөг үүсээд буй бодит байдалд нийцүүлэн орлогын нэр төрөл, зардлын зүйл бүрд шинжилгээ хийж, 2015 оны эцэст төсөв санхүүгийн хэмнэлтийн горим баримтлан ажилласан. Үүсээд байсан эдийн засгийн нөхцөл байдалд уялдуулан орон нутгийн төсөвт хасах тодотгол хийсэн зэргээс шалтгаалан, хөрөнгийн тодорхой эх үүсвэрийг бий болгохын зэрэгцээ төлөвлөсөн ажлуудыг гүйцээх, тавьсан зорилтуудаа хэрэгжүүлэх боломж олгож байна хэмээн онцолж байлаа.

Санал болгох мэдээ

ТБХ: Төсвийн хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгүүдийг байгуулав

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий хоёр ажлын …