Мөнхийн цэнхэр Цогтцэций энэ жил “улаарна”

1464925946_ichna653sv

Монголын саалийн үнээ гэгддэг Тавантолгойн бүлэг ордууд байрладаг Цогтцэций сум энэ жил улаарах магадлал тун өндөр гэнэ. Ингэж хэлэхийн учир нь сумын иргэд мөнхийн сонголт байсан АН-ын төлөөлөгчиддөө итгэл алдарчээ. Хуучин төлөөлөгч болох Амгалан нь АТГ-д шалгуулж байгаа гэнэ. Мөн тэрээр тус сумын Засаг дарга байх хугацаандаа тийм их хийсэн, бүтээсэн зүйлгүй хэмээн нутгийн ард иргэд үзэж буй аж. Дээрээс нь сумын 90 жилийн ойгоо тун хөлтэй, хөгтэй тэмдэглэсэн нь нэр хүнд нь унахад ийн нөлөөлжээ.

Энэ жилийн хувьд Цогтцэций томсгосон тойрогтой болсноор аймгийн ИТХ-даа дөрвөн төлөөлөгч илгээнэ. Үүнээс харахад сумын иргэдийн дуу хоолой төлөөлөгчдөөрөө дамжуулан илүү хурдан хүрэх боломж нээгдэж байна гэсэн үг.

Цогтцэций сумын унаган хүү хэмээн гарч ирсэн УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг нутаг орноо хөгжүүлнэ хэмээн мөн ч их итгэл хүлээлгэсэн. Харамсалтай нь гишүүн болсон ч нутаг орондоо юм хийх нь бүү хэл өөрийн халаасыг зузаатгаж, газар шороогоо сэндийчиж, нутгийн иргэдээ гомдоож орхив.  Харин хаа байсан Баянхонгорын гэгддэг MCS группын захирал Ж.Оджаргал Цогтцэций суманд Залуус хороолол, Мөрөөдөл цогцолбор сургууль, цэцэрлэг, цахилгаан станц, онгоцны буудал, зам гэх зэрэг  олон бүтээн байгуулалтыг хийж бүтээжээ.

Тэгэхээр АН-ын харьяатай Д.Бат-Эрдэнэ нутгаа гэсэн ямар ч элэггүй, зүрх сэтгэлгүй байгаа нь Цогтцэций сумын улаарах магадлалыг улам нэмэгдүүлэв. Харин тус суманд МАН-аас ИТХ-д Тавантолгой уурхайн дэд захирал асан, сумын МАН-ын хорооны дарга Д.Батзориг, Энержи Ресурс компанийн Ложестик хариуцсан захирал Б.Баярбилэг, Энержи Ресурс компанийн орон нутаг хариуцсан менежер, сумын Засаг дарга асан Ц.Доржсүрэн, Аймгийн Ахмадын холбооны дарга О.Бадарч нарын туршлагатай, мэдлэгтэй, сум орон нутгаа гэсэн сэтгэлтэй хүчтэй кандидатуудыг нэр дэвшүүлэхээр болжээ. Эрх баригч намаас сумын Засаг дарга асан Г.Цог-Өрнөх, сумын Засаг дарга С.Содбаатар, сумын ИТХ-ын дарга Ц.Мөнхдэлгэр, Ц.Ардтүмэн нар өрсөлдөхөөр болжээ. Сумын Засаг дарга асан Г.Цог-Өрнөхийн хувьд урд нь хэрэг төвөгт холбогдон шалгагдаж байсан гэнэ. Мөн одоогийн Цогтцэций сумын зохион байгуулалтгүй, тоос шороондоо дарагдсан нь энэ хүний хийсэн ажил хэмээн нутгийн иргэд үздэг аж.

Одоогийн Засаг дарга С.Содбаатар нь Ажнайн Б.Бат-Эрдэнийн ойрын хамаатан бөгөөд түүнийг нутгийн иргэд “утсан хүүхэлдэй, өөрийн гэсэн ямарч толгойгүй” гэх болжээ. Харин нөгөө хоёр нэр дэвшигчийн хувьд ажлын дадлага, туршлагагүй, мэдлэг боловсролоороо аймгийн ИТХ-д нэр дэвших хэмжээний зангараггүй, “сул” өрсөлдөгчид хэмээн үзэж байгаа гэнэ.

Энэ бүгдээс харахад Цогтцэций сумын хөгжлийг олон жил гартаа атгасан АН-ын гишүүд, төлөөлөгчид нутгийн иргэдийн итгэл найдварыг хөсөрдүүлж орхив. Тэгэхээр ирэх сонгуулиар сумын ард иргэд өөрсдийн төлөөллөөрөө нэр цэвэр, итгэлтэй, зүтгэлтэй нэр дэвшигчдийг сонгох нь зайлшгүй бөгөөд мөнхийн цэнхэр гэгддэг тойрог “улаарах” магадлал хамгийн өндөр байгаа юм.

Эх сурвалж:Breakingnews.mn

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …