”Уйланхай” түшээтэй болохыг иргэд хүсэхгүй

МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъянг Сонгуулийн ерөнхий хороо бүртгээгүй. Өчигдөрхөн болсон хэвлэлийн хурал дээрээ “төрийн гурван өндөрлөг хууль хүчнийхнийг гартаа авсан, тиймээс  ЦЕГ-ын дарга Р.Чингисийн гаргасан хууль бус бичгийг үндэслэн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргалаа. Хэрэв Н.Энхбаяр сонгуульд оролцохгүй бол бусад намуудад ашигтай, луйврын сонгууль болно” хэмээн тэрээр мэдээлсэн.

hqdefault

Тэдний үзэж байгаагаар хууль хүчний байгууллагад шалгуулж байсан ба одоо бол ямар нэгэн ял шийтгэлгүй, төрийн түшээ болоход “хүндрэл” учруулаад байх зүйлгүй гэв. Гэхдээ Э.Эрдэнэжамъянг ард иргэд хүсч байна уу гэвэл “мэдэхгүй” юм. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр намын даргыг маань “барьлаа, хорьлоо” хэмээн уйлж суусан түүнд “эр хүний нүнжиггүй”, “туйлбаргүй” гэх үнэлгээг өгөөд байсан.

Халдварт өвчин гарч, олон хүүхэд эндэж байхад уйлаагүй, зүй бусаар нас барсан иргэдийг хараад гэмшээгүй, хөгжлийн бэрхшээлтэй ирээдүй болсон хүүхдийг хараад эмзэглэдэггүй энэ хүн намын даргыг ….. гэж ирээд л уйлсан нь иргэдийн эгдүүцлийг хүргэх нь ойлгомжтой л доо.

419bc512e647848d9932130ac25757db

Нас биеэ гүйцсэн эр хүнийг нулимс нь улам л муухай “харагдуулсан”. Үнэндээ ийм хүнээр өөрийгөө төлөөлүүлж, төрд сонгоно гэхээр иргэдийн “инээд” нь хүрэх биз. “Манай нам, манай дарга…” гэж өвчилсөн хүн УИХ-д суувал нам, дарга хоёрынхоо гар хөл болж, кноп дарахаас хэтрэхгүй л болов уу.

Шүүхээс түүний улс төрийн албан тушаал хаших эрхийг нь хоёр жилийн хугацаагаар хассан. Өөрөөр хэлбэл одоо УИХ-д нэр дэвших нь битгий хэл, улс төрч гэж нэрлүүлэх ч эрхгүй болчихсон хүн л дээ. Гэтэл намын даргатайгаа барьцан, хууль шүүхийг буруутган ялаас хэлтэрчих санаатай яваа бололтой.

Б.Цацралт

Ugluu-logo-7

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …